Лигийн тэмцээнийг “Хангарьд” тэргүүлсээр явна
2020-07-31

 

Хөлбөмбөгийн Үндэсний дээд лигийн 5-р тойргийн тоглолтууд явагдаж өндөрлөлөө. Лигийн хүснэгтийг таван тойргийн дараах байдлаар “Хангарьд” клуб нэг ч ялагдалгүйгээр 15 оноотой итгэл төгс тэргүүлж байна.

 

“Хангарьд” дээд лигийн шинэ цэрэг “Улаанбаатарын Мазаалайнууд”-ыг 2:0-ээр ялахад С.Ганхуяг 36 болон 93 дахь минутанд гоолджээ. Харин “Улаанбаатар” баг “Андууд Сити”-г 5:1-ээр бутниргэжээ. Тоглолтын эхний үеийн цаг дуусах мөчид Н.Сайнбуян гоол оруулснаар “Андууд” тэргүүлж завсарлав. Гэвч хоёрдугаар үед “Улаанбаатар”-аас М.Батхишиг хоёр, С.Өсөхбаяр, О.Баяржаргал, Ц.Цогт-Очир нар нэг гоол оруулсан юм. “СП Фалконс”-“Сумида-Жипро”-гийн тулааны ялагчийг тодруулахад ердөө гөнц гоол хэрэгтэй байжээ.

 

Тоглолтын 27 дахь минутанд Х.Цэнд-Аюуш торгуулийн цохилтоо амжилттай болголоо. “Улаанбаатар Сити” “Дэрэн”-тэй учраа таарч 1:1-ээр эвийн гэрээ байгуулав. “УС”-ийн Г.Гантогтох 19 дэх минутанд торгуулийн цохилтоос гоолдсон боловч Дэрэнгийн А.Дөлгөөн 77 дахь минутанд хариуг нь барьсан байна. Лигийн шилдэг багуудын нэг “Хаан хүнс/Эрчим” “Атлетик 220”-той 0:0-ээр эвийн гэрээ байгууллаа. Дээд лигийн зургадугаар тойргийн тоглолт ирэх амралтын өдрүүдэд Монголын хөлбөмбөгийн холбооны талбайд явагдана.

Ц.Ганбат

Shuud.mn
Сонин хачин