Тахилтын замын ажлын явц 40 хувьтай байна
2020-07-31

 

 

 

Нийслэлийн Засаг даргын орлогч Б.Отгонсүх Сонгинохайрхан дүүргийн  Тахилтын 1.5 км авто зам доогуурх нүхэн гарц барих  ажлыг танилцлаа. Тэрбээр:

 

-Нийслэлд байгаа 800 км замын 200 км орчим нь борооны ус зайлуулагчтай. Тиймээс энэ тавьж байгаа замын инженерийн ажлыг нь шийдэх хэрэгтэй. Уг замыг тавихад гурван аж ахуйн нэгжийн газар чөлөөлөх ажилд анхаарна.  Нэг км ч бай зам болгон борооны ус зайлуулагчтай байх ёстой хэмээв.

 

Ажлын хүрээнд авто зам нүхэн гарцыг зураг төслийг "RCS" ХХК-тай  хамтран 1,5 км зам 14м өргөнтэй зорчих хэсгийн 4 эгнээ, хоёр талдаа 1м өргөн ногоон байгууламж, тус бүрдээ 2,25 м өргөн явган хүний зам, 0,5м өргөн шороон хөвөө, 2 талдаа ус зайлуулах 1м диаметртэй хоолой, 2 талын гэрэлтүүлэг, нүхэн гарцтай байхаар төлөвлөсөн байна. Өнөөдрийн байдлаар цахилгаан холбоо, шугам сүлжээний ажлын шилжүүлгийн ажил хийгджээ. Замын ажлын гүйцэтгэл 40 хувьтай явагдаж байгаа аж. 

Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин
ХХК:
ХХК гэдэг чинь хязгаарлагдмал хариуцлагатай компани гэдэг үгийн товчлол ш дээ, ХК гэдэг нь хувьцаат компани гэсэн үг шүү. манай сэтгүүлчид ийм наад захын юм мэддэггүй тэнэг бацаанууд ш дээ
2020-07-31