COVID-19: ОХУ-д 28 сая гаруй тест хийжээ
2020-07-31 15:13

Орос мэргэжилтнүүд коронавирусийн халдварыг илрүүлэх 28 сая гаруй тест хийсэн талаар ОХУ-ын Эрүүл мэндийн яам мэдээллээ. 

"ОХУ-д коронавирусийн 28,1 сая тест хийсэн. Сүүлийн нэг хоногт 303 мянган тест хийлээ" хэмээн яамны мэдэгдэлд өгүүлжээ.

 

ЭМЯ-ны мэдээлснээр, Орост эмнэлгийн хяналтанд 257 мянган хүн байгаа гэнэ. Халдварын тоогоор дэлхийд дөрөвдүгээрт бичигдэж байгаа энэ улсад халдварын тохиолдол 834 499 бүртгэгдсэнээс сүүлийн нэг хоногт 5509 халдвар илэрсэн байна. Нийт бүртгэгдсэн тохиолдлоос 629 655 хүн эдгэрч, 13 802 хүн нас баржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин