Sasapost: Өөр нэгэн Хойд Солонгос буюу таны мэдэхгүй Туркмен
2020-08-03

Дэлхий даяар коронавирусийн цар тахал дэгдэж эхлэх үеэр Туркменийн Ерөнхийлөгч "коронавирусийг хориглосон" гэх мэдээлэл гарч дэлхий нийтийг алмайруулж байв. Энэ улсын төрийн тэргүүн, түүний гаргасан шийдвэр, хийсэн алхмуудын талаарх хачирхалтай мэдээллүүд үе үе цуварна. Туркмений Ерөнхийлөгч Бердымухамедовыг Ким Жон Унтай ч зүйрлэх нь бий. Египетийн Sasapost агентлаг "Өөр нэгэн Хойд Солонгос буюу таны мэдэхгүй Туркмен" нэртэй нийтлэл гаргажээ. Энд олон улсад тэр бүр ил биш мэдээллүүдийг багтаасан байна. 

 

Эмч нар хүмүүсийн хажууд коронавирусийн халдварын тохиолдлын талаар ярилцаж болохгүй, өвчтөнүүдийг эмчлэх талаар хамтран ажиллагсадаасаа санал бодлыг нь сонсохоор байсан ч тэр. Түүнчлэн коронавирусийн халдварын улмаас нас барсан хамтран зүтгэгчийнхээ араас гашуудахыг хоригложээ. Ийм тохиолдол 2020 оны зургадугаар сарын 15, 16-нд Туркмений нийслэлийн захад байх Чоганлынд болсон гэнэ. 

 

Мөн тус улсын эрх баригчид коронавирусийн тахал нутаг дэвсгэрт нь дэгдсэн гэж хүлээн зөвшөөрөөгүй байгаа учраас хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон олон нийт коронавирусийн талаар ярихыг хоригложээ. Туркмений Эрүүл мэндийн яам зургадугаар сарын 18-ны өдөр мэдэгдэл хийхдээ тус улсад халдварын нэг ч тохиолдол гараагүй гэж онцолж байв.

 

Хэдийгээр хэд хэдэн эмнэлэгт хөл хорио тогтоож, халдварын тест хийх ажлын хэсэг байгуулсан ч тестийн үр дүнг олон нийтэд мэдээлдэггүй аж. Энэ улсын эрх баригчид нутаг дэвсгэр дээрээ тахал эхэлсэн гэдгийг хүлээн зөвшөөрөх үү эсвэл туйлын аюулгүй байгаа мэт цааш явах уу гэдгээ ойлгохгүй байгаа мэт.

 

АНУ-ын Төрийн департамент Ашхабад дахь Америкийн төв болон Туркмений бусад хотууд дахь америкчууд цуглардаг газруудыг түр хаах шийдвэр гаргасан байна. Энэ шийдвэрээс харахад Туркменд коронавирусийн тохиолдол байгаа гэж үзэж болох ч энэ талаар шууд ил мэдээлсэн нь үгүй. 

 

Туркмен "коронавирус" гэх нэр томъёог ашиглахыг хориглож, мэдээллийн зурагт хуудсуудыг хурааж байна.

 

Коронавирусийн халдвар авсан өвчтөнүүдийг хүлээн авч буй эмнэлгийн байгууллагуудын тухайд тэнд ажиллаж буй мэргэжилтнүүдийн аюулгүй байдлыг төр биш харин эмнэлгийн удирдлагууд хариуцаж байгаа гэнэ. Учир нь Туркмений эрх баригчид тахал эхэлсэн гэж хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Эмнэлгийн ажилтнуудад хамгаалалтын хэрэгсэл худалдан авахад сард 45 доллар өгч байгаа бөгөөд энэ нь тэдний цалингийн 10 хувьтай тэнцэж байгаа аж.

 

Эдгээр эмнэлгүүдэд өвчтөнүүдийг маш нууцлан эмчилж, коронавирусийн халдвар авсан өвчтөний талаарх мэдээллийг хэн ч мэддэггүй, өвчтөнтэй шууд харилцаж байгаа эмч, сувилагчид л мэддэг гэж эмнэлгийн ажилтнууд ярьжээ. Түүнчлэн эмнэлгийн эмч нар ажлын үеэр гар утас ашиглахыг хоригложээ. 

 

Туркмений ерөнхийлөгч "коронавирусийн дэгдэлт", "тахал" гэсэн нэр томъёо ашиглахыг хориглосон захирамжийг гаргасан бөгөөд Туркмений ард түмэн хамгийн сүүлд эдгээр үгсийг хоёр сарын өмнө сонсчээ. Тухайн үед Бердымухамедов энэ үгийг телевизээр үг хэлэхдээ ашигласан бөгөөд тэрбээр "коронавирус дэлхий даяар хурдацтай тархаж байгаа" хэмээн мэдэгдсэн ч нутагт нь орж ирсэн талаар нэг ч үг дурсаагүй байна. 

 


Казахстан, Киргиз, Тажикистан, Узбекистан гээд Туркмений бүхий л хөршүүдэд коронавирус бүртгэгдсэн тул энэ улс бүх талаараа коронавирусээр хүрээлэгдсэн гэхэд эргэлзэх зүйлгүй. Гэхдээ Туркмений эрх баригчид спортын арга хэмжээ, уламжлалт баяр ёслол тэмдэглэсээр байгаа юм. Энд Туркмен адууны өдөр тэр бүү хэл Унадаг дугуйны өдрийг ч тэмдэглэсэн. Нэгэнт л "тахал байхгүй" тул иргэдэд коронавирусээс урьдчилан сэргийлэхийг анхааруулсан зурагт хуудсуудыг эмнэлгүүдээс бүгдийг хураажээ.

 

Хар машин азгүйдэл авчирна 

 

2015 оны есдүгээр сард Бердымухамедов Туркмен рүү хар өнгийн автомашин нэвтрүүлэхийг хорглож, зөвхөн цагаан өнгийн тээврийн хэрэгсэл худалдан авахыг зөвшөөрчээ. Ингээд тэрбээр албаны машинаа цагаан өнгийн машинаар сольж, түүний араас 160 албан тушаалтан төрийн тэргүүнээ даган машиныхаа өнгийг өөрчилсөн байна. Ийм хачирхалтай шийдвэр гаргах болсон нь хар өнгө бүтэлгүйтэл дууддаг гэж улс төрийн удирдлагууд үзсэнтэй холбоотой гэнэ. 

 

Төрийн тэргүүн нь байнга л хачирхалтай шийдвэр гаргадаг тул дээрх шийдвэр ард түмнийг нь гайхшруулсангүй. Өмнө нь Бердымухамедов тентэй цонхтой машин импортлохыг хориглож, орон сууцнуудын тагтан дээрх агааржуулагч хотын өнгө үзэмжийг гутааж байна гэж үзэн бүх агааржуулагчийг авах шийдвэр гаргаж байлаа. 

 

Дарангуйллын талаар яригдах бүрд хүмүүст Хойд Солонгос санаанд ордог. Үнэндээ Туркмен энэ улсаас ялгаагүй, бүхий л зүйл нууж болж өнгөрнө. Аливаа хүний эрхийн эсвэл олон улсын байгууллагуудын төлөөлөгчид Туркмен рүү нэвтрэх эрхгүй, зөвшөөрөл авлаа гэхэд хаа сайгүй хяналтан дор ажиллана.

 

Г.Бямбасүрэн

 

 

Shuud.mn
Сонин хачин
туркмен ардын үлгэр
2020-08-08
Царайлаг хүмүүс б. Юун онигор кореа
2020-08-07
Ochij bsan, aihtar diktaturtai uls bn lee, bvr aimar shvv!
2020-08-05
zochin:
huue, mongol anduud min, murkem TV-, sport cuvag, medeenii kanal-yg l kommunist,
2020-08-04
zochin:
end emegtei xun bolj toroogyi dee mongol xuuxnuud zalbir
2020-08-03
Зочин:
Өөрийн бодол өөртөө зөв. Энэ улс ахмадуудынхаа шийдлийг их сонсдог юм билээ. Турк улс хөнгөлөлттөй зээл өгье гэхэд нь авахгүй гээд аваагүйг санаж байна. Ямар ч гэсэн бие даасан улс.
2020-08-03
Манай нэг нөхөр өр гэдэг үгийг өглөг болгоё гэдэг шиг
2020-08-03
shal teneg hvn bga yum ard tvmen ni bvr teneg
2020-08-03
Ким чэн ун Швейцарт боловсро эзэмшсэн хатуу самар шүү. Наадах чинь харин орсоос өөр хэлгүй мудак бн
2020-08-03
ЗОЧИН:
ЭНЭ ЧИНЬ ЁСТОЙ СУПЕР ТЭНЭГ ГАРУУ ҮГҮЙ ЮУ? БҮР КИМ ЖОН УНААС Ч ДОР АМЬТАН БОЛОЛТОЙ,КОРОНВИРУС ГЭДЭГ ҮГИЙГ ХОРИГЛООД Ч ЯАХАВ ДАА ИНЭЭДТЭЙ ЮМ, ДЭЛХИЙ НИЙТЭЭР ТАХАЛ БОЛООД БАЙХАД ТУРКМЕН РҮҮ ХАЛДВАР ОРЛОО ГЭХЭД ӨӨР ӨВЧНӨӨР ҮХЛЭЭ ГЭЖ МЭДЭЭЛЭХ ЮМ БАЙНА Л ДАА, ЭНЭНИЙ ХАЖУУД ХОЙТ СОЛОНГОСЫН КИМ АРАЙ МЭДЛЭГТЭЙ ЮМ БИШ ҮҮ??? ИНЭЭДТЭЙ ЭМГЭНЭЛТЭЙ ЕРӨНХИЙОӨГЧ ВЭ? ХӨӨРХИЙ
2020-08-03
Манай нэг нөхөр өр гэдэг үгийг өглөг болгоё гэдэг шиг