Гадаадын зээл тусламжаар төрийн үйлчилгээний зардлуудыг санхүүжүүлж байна
2020-08-02

 

Монгол улс 2020 оны 1 сараас “Ковид-19” цар тахлаас иргэдээ хамгаалах зорилгоор өндөржүүлсэн бэлэн байдалд шилжиж хилээ хаасан. Улмаар эдийн засаг зогсонги байдал орж экспорт эрс буурснаар төсвийн орлого 2020 оны эхний хагас жилийн байдлаар 1.2 их наяд төгрөгөөр тасарчээ.

 

Засгийн газраас иргэдийнхээ эрүүл мэнд, орлогыг хамгаалах, аж ахуйн нэгжүүдээ дэмжих, эдийн засгийг сэргээх эрчимжүүлэх чиглэлээр тодорхой арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийн зэрэгцээ шаардлагатай нэмэлт санхүүжилтыг дайчилж байгаа аж.

 

Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөгт хүргэж нэмсэн,

 

-Орлого багатай ядуу өрхүүдэд олгодог хүнсний бүтээгдэхүүн худалдан авах санхүүжилтыг 2 дахин нэмэгдүүлсэн,

 

-Орлого нь буурсан 6.9 мянган аж ахуйн нэгжийн 73 мянган ажилтнуудад сар бүр 200 мянган төгрөг олгох,

 

-Нийгмийн халамжийн тэтгэвэр авдаг иргэдэд болон байнгын асаргаа шаардлагатай хүүхдэд олгодог тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмэгдүүлсэн зэрэг арга хэмжээнд одоогийн байдлаар 768 тэрбум төгрөгийг нэмж зарцуулаад байна.

 

Түүнчлэн иргэд, аж ахуйн нэгж байгууллагуудын орлогыг хамгаалах зорилгоор нийт 1 их наяд 877.9 тэрбум төгрөгийн нийгмийн даатгалын шимтгэл, хувь хүний орлогын албан татвар, аж ахуйн нэгжийн орлогын албан татвар болон түүний алданги торгуулийг бүрэн чөлөөлөөд байна.

 

Улмаар “Ковид-19” цар тахал нийтдээ 2.5 их наяд төгрөгийн төсвийн дарамтыг бий болгожээ.

 

Төсвийн орлого их хэмжээгээр тасарч төлөвлөөгүй зардлууд нэмэгдэж нэмэлт эх үүсвэр зайлшгүй шаардагдаж байгаа ийм нөхцөлд Засгийн газар хөгжлийн түнш улс, олон улсын байгууллагуудтай идэвхитэй хэлцэл хийж нийт 301 сая ам доллар буюу 800 гаруй тэрбум төгрөгийн нэн хөнгөлттэй эх үүсвэрийг төсвийн дэмжлэг хэлбэрээр хүлээн авсан байна.

 

Гадаадын зээл, тусламж болон төсвийн эх үүсвэрээр иргэд, олон нийтэд чиглэсэн цалин тэтгэвэр, халамж, хүүхдийн мөнгөн тэтгэмж, эрүүл мэндийн салбарын санхүүжилт зэрэг зайлшгүй төрийн үйлчилгээний зардлуудыг төсвийн хуулийн дагуу цаг хугацаанд нь бүрэн санхүүжүүлж байгаа аж.

Shuud.mn
Сонин хачин
Otgoo:
Тэр их хавтгайрсан халамжийг үнэндээ сонгуульд ялахын тулд л хийсэн шүү дээ ! Энэ мэтчилэн нам нь улсынхаа эрх ашгийг бодохгүй явцуураад байх юм бол хөгжил дэвшил энээ тэрээ гэж юу байхав дээ !
2020-08-03
Зочин:
Дэлхийн хэмжээгээр хүнд байдалд орж байгаа үед иргэдэд хандсан олон хөнгөлөлт, үзүүлсэн учир тийм болсон байх. Гадаад орнуудад одон саяараа ажилгүй болцгоож байхад, Монгол орон бас ч гайгүй байгаа гэж бодож байгаа.
2020-08-02
ENE BAIDLAARAA BOL TOSVIIN ALDAGDAL 5 TERBUM TOGROG BOLOXOOR BAINADAA.
2020-08-02