Афганистанаас ирсэн хоёр цэргийн алба хаагчийн давтан шинжилгээнд вирус илэрлээ

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.02/ хийлээ. Хэвлэлийн хуралд Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа нарын албаны хүмүүс оролцов.
ХӨСҮТ болон Дархан-Уул аймгийн салбар лабораторит өчигдөр /2020.08.01/ нийт 455 хүнд шинжилгээ хийжээ. Үүнээс 453 хүний хариу сөрөг гарч Афганистанаас ирсэн хоёр цэргийн алба хаагчийн дөрөв дэх давтан шинжилгээгээр коронавирус илэрчээ.
Монгол Улсад батлагдсан тохиолдлын тоо 293, үүнээс эдгэрсэн 230, эмчлэгдэж байгаа 63 хүн байна. Үүний 60 хүний биеийн байдал хөнгөн, гурван хүний биеийн байдал хүндэвтэр байгаа гэдгийг ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээллээ.
Мөн өчигдөр /2020.08.01/ Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 260 хүн эх орондоо ирсэн. Үүнээс нэг иргэнийг ХӨСҮТ-д тусгаарлажээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ