COVID-19: Берлинд хөл хориог эсэргүүцэн үймж, 45 цагдаа гэмтжээ
2020-08-03


Наймдугаар сарын нэгний бямба гаригт ХБНГУ-ын нийслэл Берлин хотноо олон мянган хүн оролцсон эсэргүүцлийн жагсаал болж өнгөрсөн юм. Цар тахалтай холбоотой авч хэрэгжүүлж буй хязгаарлалтын арга хэмжээг эсэргүүцсэн энэ жагсаалд 20 мянга гаруй хүн цуглаж, улмаар жагсаал эмх замбараагүй байдал болон даамжирчээ. 

 

DW агентлагийн мэдээлснээр, цагдаагийнхан тайзан дээрээс жагсаал зохион байгуулагчдыг хүчээр буулгасны дараа хууль сахиулагчид болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарсан байна. Улмаар мөргөлдөөний үеэр 45 цагдаа гэмтжээ. Эх сурвалжийн мэдээлснээр энэ үеэр эмх журам сахиулахаар цагдаагийнхан төдийгүй тусгай албаныхан гээд нийтдээ 1,1 мянган хууль с ахиулагч ажилласан байна. 

 

Наймдугаар сарын нэгний өдөр болсон эсэргүүцлийн арга хэмжээ анхандаа тайван болж, цар тахалтай холбоотой хөл хориог цуцлахыг шаардан, цагдаагийнхан жагсагчдыг амны хаалт зүүх, хүмүүс хоорондоо зай баримтлах шаардлага тавин ажиллаж байжээ. Гэвч жагсагчид амны хаалт зүүгээгүй, 1,5 метрийн зай баримтлаагүй тул тайзан дээрээс зохион байгуулагчдыг буулгасан гэж цагдаагийнхан мэдээлсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин