Д.Мөнгөнтүлхүүр: Хэт цэвэрч байдал харшлын суурь болж байна
8-3

 

Арьсны Өвчин Судлалын Үндэсний Төвийн арьс харшлын эмч, Д.Мөнгөнтүлхүүртэй ярилцлаа.

 

-Сүүлийн жилүүдэд ургамлын харшилтай хүн олон болж. Тэгвэл ургамлын харшил гэж  чухам юуг хэлэх вэ?

 

-Хамрын хөндийн салстаар ургамлын тоосны аллерген орсноор бие махбодийн дархлааны хариу урвалаар өдөөгдөн илэрч байгаа илрэл юм.

 

-Ургамлын харшлын үед ямар шинж тэмдэг илэрч, хэзээ идэвхждэг вэ?

 

-Ургамлын тоосны харшлын үед хамар битүүрэх найтаалгах, нүд, чих, тагнай загатнах, нүдний салст улайж,хавагнах шинж тэмдэг илэрдэг. Ургамлын тоосны харшил тэр дотроо модлог ургамал,үет ургамал,хогийн ургамлын харшилтай юу гэдгийг нарийн  тодорхойлох хэрэгтэй. Жишээ нь, модлог ургамлын харшилтай бол тухайн хүний зовиур дөрвөн сараас,үет ургамлын харшилтай бол зургаа, долдугаар сар, хогийн ургамлын харшилтай бол долоо, наймдугаар сараас эхэлнэ гэсэн үг.

 

-Ер нь харшилтай хүмүүс эмчийн жоргүйгээр дур мэдэж эм уудаг. Харшлын эм гэсэн л  бол ямар ч төрлийн харшилд ууж хэрэглэх нь хэр зохимжтой бол?

 

-Дур мэдэн эм уух нь олон төрлийн хор уршигтай. Харшилтай хүний эхний алхам бол чухам юунаас харшилж байгаагаа  тодорхойлуулах. Үүний тулд сорил шинжилгээ өгнө. Манай Арьсны өвчин судлалын үндэсний төвд хоёр төрлийн шинжилгээгээр харшлыг оношилж тогтоодог. Тодруулбал,

 

Арьс хатгах сорил: Тухайн хүний гарын шуун дээр харшлын уусмалыг дусааж, зориулалтын зүүгээр хатгаад 15 минутын дараа  улайлт, гүвдрүү үүсэж байгаа хэмжээг нь үнэлж, харшилтай эсэхийг нь тогтооно.

 

-Арьс хатгах сорилыг бүх насныхан хийлгэх боломжтой юу?

 

 -Сорил хийх заалт болон эсрэг заалт гэж байдаг. Харшлын шинж тэмдэг илэрсэн, зовиур нь эхэлчихсэн, харшлын эм ууж байгаа эсвэл ахмад настан,жирэмсэн, 6-аас бага насны хүүхэд энэ сорилыг хийлгэх боломжгүй эсрэг заалтанд орно.Намар, өвөл, хаврын улиралд ургамлын тоос агаарт байхгүй,зовиур намжсан байх тул энэ үед сорил хийлгэх нь тохиромжтой.

 

Цусанд хийх сорил шинжилгээ: Бүхий л насны хүмүүс хэзээд өгч болох шинжилгээ  юм.

 

Эдгээр шинжилгээг хийлгэж харшилтай эсэх, харшилтай бол юунаас харшилтай гэдгээ оношилуулсаны дараа эмчилгээ, ууж хэрэглэх эмийг нь эмчийн зааврын дагуу хэрэглэнэ. Тиймээс дур мэдэн эм уух нь буруу үйлдэл юм. Эмчийн жороор шаардлагатай эмийг, зохистой тунгаар нь уухад зовиур намддаг.

 

-Эдгээр шинжилгээний төлбөр хэд байх вэ?

 

-Манай АӨСҮТ-д арьс хатгах сорилыг ЭМД-аар үнэ төлбөргүй хийж байгаа. Харин цусанд хийх сорил ЭМД-д хамрагдаагүй учраас 100 мянган төгрөгөөр хийнэ.

 

-Ер нь харшил гэж юуг хэлэх вэ? Юунаас үүсэж байна вэ?

 

-Харшил гэдэг нь аллерги буюу харшил төрүүлэгчээс шалтгаалж хүний бие махбодийн дархлалын тогтолцоо хариу урвал өгөхийг хэлнэ.

 

Маш олон төрлийн аллерги байдаг. Хүнсний аллерги, амьсгалын замаар орж ирдэг аллерги гэх мэт.

 

Сүүлийн үед бага насны хүүхдүүдийн дунд хүнсний бүтээгдэхүүн болон ургамлын тоосны харшил ихсэж байна. Энэ нь юунаас болж байгаа талаар хэд хэдэн таамаглал дэвшүүлж байгаа. Үүнд, хэтэрхий хотожсон орчин, ариутгал цэвэрлэгээний бодис ихээр ашиглах өдөр тутам усанд орох гэх мэт амьдралын хэв маяг нөлөөлж байна. Тодруулбал, одоогийн бидний амьдралын хэв маяг бидний биед ашигтай дархлааг тогтоохгүй байна гэсэн үг юм. Хүүхэд багадаа халдварт өвчин тусаад, халдварт өвчин үүсгэдэг бактерийн эсрэг биеийн дархлааны тогтолцоо хөгжиж байх ёстой. Харин энэ дархлаа тогтохгүй байснаар  энгийн ургамлын тоос биед орж ирэхэд аюултай халдвар орж ирж байгаа мэтээр бие махбод хүлээн авч хүчтэй хариу урвал үзүүлж харшилж байна. Тиймээс хэт цэвэрч байдал, ам бүлийн тоо цөөн, гадаад орчинтой харилцахгүй, тэжээвэр амьтангүй,кесаров хагалгаагаар төрөх,хүүхэд хөхний сүүгээр хооллохгүй байх нь багаас нь харшламтгай болох суурь болж байна.

 

-Харшилтай хүмүүс харшлаа эмчлүүлэхгүй, тоохгүй явсаар байвал ямар үр дагаварт хүрэх вэ?

 

-Амь насанд аюултай шинж тэмдэг илэрч болно. Жишээ нь, хус модонд харшилтай хүмүүс солбилцох урвалаас болж алимнаас харшилдаг.Хүмүүс түүнийгээ мэдэхгүй алим идсэнээр амьсгал боох,уруул хэл хавдах гэх мэт зовиур илэрч болно.Харшлын зовиур илрэхээс өмнө болон илэрч дууссаны дараа мэргэжлийн эмчид хандаж эмчилгээ хийлгэх хэрэгтэй.

 

-Харшил бүрэн эмчлэгддэг үү?

 

-Харшлыг бүрэн эдгээхийн тулд дархлаа тогтоох эмчилгээ хийдэг. Манай эмнэлгээс шарилжны аллергинаар бэлтгэсэн хамрын цацлаг үйлдвэрлэж байгаа. Энэ эмчилгээ нь зөвхөн шарилжны харшилтай хүмүүст хийх боломжтой эмчилгээ юм. Шарилжны аллергены сулруулсан уусмалаар бэлдсэн гэсэн үг. Шарилжны харшилтай хүмүүс долдугаар сард зовиур хөдөлдөг учир зовиур хөдлөхөөс өмнө дөрөвдүгээр сарын 05-аас долдугаар сарын 05 хүртэл 90 хоног өдөр бүр сулруулсан аллергины уусмалыг хамартаа шүршиж хэрэглэвэл бие махбодийн хэт мэдрэгшил намдана. Мөн ОХУ-аас үйлдвэрлэсэн  “антиполин”гэх эм байдаг. Тухайн эм нь мөн адил сулруулсан аллергины уусмалыг хэлэн доор тавьж уух хэлбэртэй байдаг. Харин харшлын зовиур илэрчихсэн үед шинж тэмдэг дарах эм  уух боломж байгаа. Тиймээс эмчдээ үзүүлж, эмчилгээгээ хийлгэх хэрэгтэй.

 

-Харшил удамшдаг уу?

 

-Удамшдаг. Тухайн хүний эцэг эх нь харшилтай бол хүүхэд нь харшилтай байх магадлал 75 хувиас дээш  байдаг. Харин эцэг эхийн хэн нэг нь харшилтай бол хүүхдэд нь удамших магадлал 50 хувиас дээш байгаа. Мөн эцэг эх нь хоёул  харшилгүй байсан ч хүүхдийн биеийн онцлогоос үүдэн хүүхэд харшилтай байх боломжтой. Нөгөө талаас харшил удамших боломжтой ч эцэг эх хоёул харшилтай ч хүүхэд нь харшилгүй байх боломжтой байдаг.

 

-Харшлаас урьдчилан сэргийлэх боломжтой юу?

 

-Хүүхэд төрөхөөс эхлээд л хамгаалж, урьдчилан сэргийлж байх хэрэгтэй. Үүний тулд хүүхдээ хөхний сүүгээр хооллох, ашигтай бактерийг хэрэглэх,дам тамхидалтанд өртөхөөс сэргийлэх хэрэгтэй. Зуны улиралд шарилжийг зулгаах нь үр дүнтэй арга биш юм. Харин шарилжийг тайрч тоосоо гөвөх боломжгүй болгох хэрэгтэй. Зуны улиралд гурван удаа шарилжны тоос агаарт цацагдахаас өмнө тайрж  байвал, агаарт дэгдэх тоосыг багасгах боломжтой.

 

-Ярилцсанд баярлалаа. Амжилт хүсье.   

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
Guzee:
Alaa sain ugaa gichii mini
2020-08-13
Зочин:
Амьдралын буруу хэв маяг байж болно. Хүүхдээ хэт их бэгнэж, нүүрий нь ил гаргахгүй шахам ороолтоор ороож бснаас шалтгаалж томорсон хойно нь нүүрээр нь юм гараад салахгүй, мөн хөлийг нь хэт дулаалж, жоохон л сэрүүн бол битүү гутал өмсгөж бэгнэснээс хөл нь хөлөрдөг, шивэр ихтэй болсон бдаг. Үүнийг насанд хүрсэн хойно нь мэдэрдэг. Мэддэгүй нь ч зөндөө. Хайрлаж байна гэж хэт их бэгнэх, нар салхи үзүүлэхгүй байх нь хожим элдэв харшил, өвчинд хүргэдэг.
2020-08-06
Тэнэг хүүхэн бна
2020-08-06
z:
medrel huuhen ve kkk.medleggui emch
2020-08-04
mongol shig bohir uls alga baina
2020-08-03
irgen:
odoogiin amdraliin hev mayg golzuu buruu hoollolt, ternees bish het zeverhen boloh boloogui mongolchuud tegj hudlaa yariad yahav....mongold mash bother herveeree l baina
2020-08-03