Илон Маск: Чип суулгаснаар тархины гэмтэлтэй хүмүүсийн үе мөчний хөдөлгөөнийг сэргээнэ
2020-08-03 10:12

SpaceX компанийн үүсгэн байгуулагч бөгөөд Тесла компанийн ерөнхий захирал Илон Маск тархины чипний төслийн талаар болон энэ чип ямар боломж агуулж байгаа талаар The Independent сонинд ярьжээ. Түүний өгүүлснээр, тархины чипнүүд нь дасал болсон давтамжуудаас давсан дуу авиаг хүмүүс сонсох боломжийг олгох гэнэ. 

 

Маскийн өгүүлснээр, компьютер болон хүний тархины хооронд шууд холбоо тогтоох нь төслийн эцсийн зорилго бөгөөд энэ технологийн ачаар хөгжмийг хүний тархи руу шууд дамжуулах, эсвэл хүний гормоны түвшнийг зохицуулах боломжтой болох аж.

 

Түүнчлэн энэ чип түгшүүрийн мэдрэмжийг арилгаж, эсвэл аливаа бодол санаанд төвлөрүүлэх боломжийг олгож, окситоцин, серотонин болон бусад химийн бодисуудыг гарагх явцыг дэмжих гэнэ. Энэ бүтээлийн тусламжтайгаар тархины гэмтэлтэй хүмүүсийн үе мөчний хөдөлгөөнийг сэргээх боломжтой болно гэдгийг Илон Маск онцолжээ. 

 

Энд дуулгахад, 2019 оны долдугаар сард  Илон Маск анх хүний тархийг компьютерт шууд холбох боломжийг боловсруулж байгаа талаараа Сан-Франциско дахь Neuralink танилцуулгын үеэр мэдэгдэж байлаа. Түүний компани 4-6 микрометрийн зузаантай уян "утас" зохион бүтээсэн бөгөөд эдгээрийг тархинд аюулгүй суурилуулах үүднээс мэдрэлийн мэс заслын роботыг ч зохион бүтээжээ. Харин энэ системийг ухаалаг утасны тусламжтайгаар удирдах боломжтой гэнэ. 

 

Энэхүү шинэ технологийг 2020 оны хоёрдугаар улиралд хүмүүс дээр туршихаар төлөвлөсөн. Үүний тулд АНУ-ын Эм бэлдмэл, бүтээгдэхүүний хяналтын газраас зөвшөөрөл авах ёстой юм. Технологийг боловсруулахад 150 сая ам.долларын зардал гарснаас Илон Маск 100 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Chitei chipgui yalgaaguidee shaaltsaal yavjeene
2020-08-04
Чип суулгавал тэгээл шууд робот болно. Боол болно
2020-08-03
Galzuu setgegch:
... ene galzuu humuusiig kiborg bolgood bugdiig hyanaltandaa avah sanaatai ain... Udahgui original nature gesen oilgolt hun torolhtonii omno tulgarah yum bna l da.
2020-08-03
Chitei chipgui yalgaaguidee shaaltsaal yavjeene