COVID-19: Буриадад халдварын улмаас амиа алдсан хүний тоо 42 боллоо
2020-08-03

Буриадад өнгөрсөн хоногт коронавирусийн халдварын тохиолдолл 39 бүртгэгдэж, ингэснээр наймдугаар сарын гуравны байдлаар лабораториор батлагдсан халдварын нийт тохиолдол 4238 болсон байна. Халдвар авсан хүмүүсийн ихэнх нь буюу 2381 нь Улаан-Үдэд бүртгэгдсэн гэж Буриадын Эрүүл мэндийн яам мэдээллээ. 

 

Тус улсын Эрүүл мэндийн яамны хэвлэлийн албаны мэдээлснээр шинээр бүртгэгдсэн тохиолдлууд 10-ыг нь амьсгалын замын хурц вирусийн халдварын хяналтын явцад илрүүлсэн байна. Харин үлдсэн хүмүүс халдвар авсан хүмүүстэй хавьтсан байжээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, Буриадад халдвараас эдгэрсэн хүний тоо 3480 болсон бол сүүлийн нэг хоногт 33 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. Харин цар тахал эхэлснээс хойш 42 хүн коронавирусийн халдварын улмаас амиа алджээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин