Рошаль: COVID-19-ийн нөхцөл байдал бол биологийн дайны бэлтгэл
2020-08-03

Оросын Үндэсний анагаах ухааны танхимын ерөнхийлөгч, Хүүхдийн яаралтай мэс засал болон гэмтэл судлалын эрдэм шинжилгээ судалгааны хүрээлэнгийн ерөнхийлөгч, доктор Леонид Рошаль коронавирусийн цар тахлын нөхцөл байдал биологийн дайныг санагдуулж байна хэмээн РИА Новости агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ.

 

Гэхдээ энэ нь вирусийг хүн гарган авсан гэсэн үг биш, энэ таамаглалыг батлахад хангалттай үндэслэл байхгүй, харин вирусийн нөхцөл байдлыг биологийн дайнтай адилтгаж байгаа нь дэлхийн гүрнүүдийн цар тахалд бэлэн байх явцыг хэлж байгааг Рошаль цохон тэмдэглэсэн байна. 

 

Рошалийн өгүүлснээр, цар тахал дэлхийн улс орнуудын эрүүл мэндийн салбарыг шалгасан үйл явдал болсон бөгөөд тухайн орны биоллогийн хамгаалалтын систем хэр хүчирхэг гэдгийг харуулсан гэнэ. ЗХУ-д энэ систем маш өндөр түвшинд байсан, ийм загвараар Хятадад ч эрүүл мэндийн салбарыг босгосон гэдгийг Рошаль онцолсон байна. Мөн одоо Орос улс био хамгаалалтын системээ хэсэгчлэн алдсан, тиймдээ ч сорил хүндрэлийг давж байгаа хэмээн тэрбээр өгүүлжээ. 

 

Вирусийн тархалтад хил хязгаар гэж үгүй, тахлын цар хүрээг урьдчилан таамаглах аргагүй хэмээн Леонид Рошаль анхааруулсан байна. Түүнчлэн хүний үйлдлээс үүдэлтэйгээр халдвар тархах аюул их байгаа, тухайлбал Орост хилийн чанад руу явах ажлаа хойшлуулаагүй эмч нараас бол коронавирус зөөвөрлөгдсөн тохиолдол хоёронтоо гарсан гэдгийг Рошаль доктор онцолжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин