"Эрвээхийн нөлөө" оршдог гэх таамаглалыг няцаав
2020-08-03

Америкийн эрдэмтэд "эрвээхийн нөлөө" оршин байдагт эргэлзжээ. Үүнтэй холбоотой судалгаа Лос-Аламоссын үндэсний лабораторийн цахим хуудсан дээр нийтлэгдсэн байна. 

 

Системд үзүүлэх багахан нөлөөлөл томоохон, тааварлаж боломгүй үр дагаврыг дагуулдаг гэх "эрвээхийн нөлөө" оршдог гэх таамаглалыг IBM-Q квантын компьютерын тусламжтайгаар няцаажээ. Судалгааг гүйцэтгэсэн эрдэмтдийн нэг болох онолын физикч Николай Синицыний өгүүлснээр квантын төхөөрөмж дээр цагийн урсгалыг буцаасан нөхцөл байдлыг загварчлахад нэг их хүндрэлтэй байгаагүй гэнэ. Ингээд зохиосон загварчлалыг судлахад өнгөрсөн цаг хугацаанд тодорхой нэг объекттой холбоотой болсон үйл явдал үйл явцын даяаршлын урсгалд нөлөөлдөггүй гэдэг нь тогтоогдсон байна. 

 

Судалгааны үеэр физикчид кубит хэмээн нэрлэгддэг хэд хэдэн квантын цэнэгүүдийг нөхцөлт "өнгөрсөн үе" рүү явуулжээ. Эрдэмтэд кубитуудад тодорхой "хохирол" учруулан, дараа нь цагийн явцыг эргүүлсэн байна. Туршилтын дүнд компьютерт гаргасан квантын систем бараг өөрчлөгдөөгүй аж.

 

"Үүсгэсэн өнгөрсөн үед мууг санасан нэгэн системийг гэмтээлээ гэж бодоход бид энэ системээс ашигтай мэдээллийг гарган авч чадна, учир нь кодыг задлах явцад хохирлууд өргөн цар хүрээнд тархдаггүй" хэмээн Николай Синицын өгүүлжээ. 

 

Энд дуулгахад, багахан үйл явдал томоохон үйл явцад нөлөөлдөг гэх онол 1890 онд анх гарч байв. Хожим нь Эдвард Лоренц (1917—2008) энэ үзэгдлийг "эрвээхийн нөлөө" гэж нэрлэсэн бөгөөд Айовад далавчаа дэвсэн эрвээхий Индонезд борооны улирал дээд цэгтээ хүрэх үр дагаврыг ч дагуулж мэднэ хэмээн тайлбарлаж байв. 1952 онд Р.Брэдбери "Аянга цахив" өгүүлэгтээ энэ нэр томъёог ашиглаж, нэн эрт цагт тохиосон эрвээхийн үхэл алс ирээдүйд олон зүйлийг өөрчлөх талаар өгүүлсэн байдаг. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Bug гэсэн ойлголтыг бодсон ч боломжтой л баймаар юм. Согтуу орос байсан байх оо.
2020-08-03