COVID-19: АНУ, Их Британи, Япон, ЕХ 1,3 тэрбум тун вакцин авах хэлэлцээр хийжээ
2020-08-03

Дэлхий дахинаа нүүрлэсэн коронавирусийн вакциныг олон оронд боловсруулж байгаа ч хараахан зах зээлд нийлүүлэгдээгүй байна. Гэсэн ч АНУ, Их Британи, Япон, Европын холбоо хэдийнэ 1,3 тэрбум тун вакциныг нөөцөлж авахаар гэрээ хэлэлцээр хийсэн гэж Bloomberg агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, АНУ болон Британи  Sanofi, GlaxoSmithKline Plc гэсэн компаниудтаөй харин Япон улс  Pfizer компанитаөй вакцин авахаар хэлэлцээр хийсэн байна. Харин энэ тал дээр илүүтэй шуурхайлж байгаа нь Европын холбоо бөгөөд шаардлагатай вакцины тунг бусдаас түрүүлж авахаар ажиллаж байгаа гэнэ.

 

Ийнхүү улс орнууд гараагүй вакцинд дугаарлах зуур шинээр гарган авч буй вакцины тун дэлхийн 7,8 тэрбум хүнд хүрэлцэхгүй, орлого багатай орнууд тарилгыг авах дараалалд "хамгийн сүүлд" зогсож мэднэ гэж шинжээчид болгоомжилж байна. Мөн дархлааг бий болгоход нэг биш хоёр тун шаардлагатай тул дэлхий дахиныг богино хугацаанд дархлаажуулахад хүндрэл учирж болзошгүй аж. 

 

Өмнө нь 2009 онд дэлхий нийт ийм нөхцөлтэй нүүр тулж байсан бөгөөд тухайн үед гахайн ханиадны цар тахал дэгдэх үеэр чинээлэг орнууд вакцин нийлүүлэлтийг монополчилж байжээ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин