Согтуугаар автомашин жолоодож яваад Туул голд суусан иргэнийг эсэн мэнд аварчээ
8-4

 

Нийслэлийн Налайх дүүргийн 6 дугаар хорооны “Тэрэлжийн гарам” гэдэг газар /Налайх дүүргээс зүүн хойд зүгт 40 км-т/ Тэрэлж амралтын газраас Улаанбаатар хотын чиглэлд 5 зорчигчтой зорчиж явсан “Прадо-95” загварын суудлын автомашин Туул голын усанд суужээ.

 

Улмаар Онцгой байдлын албанд дуудлагө өгснөөр Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн алба хаагчид 40 км зам туулан 14:00 цагт очиход нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн иргэн Б /35 настай, эрэгтэй/, Сэлэнгэ аймгийн Сайхан сумын иргэн Л /32 настай, эрэгтэй/, С /31 настай, эрэгтэй/, Б /31 настай, эрэгтэй/, Б /30 настай, эрэгтэй/ нарыг эсэн мэнд аварчээ. Мөн автомашиныг нь уснаас татан гаргасан байна.

 

Мөн Төв аймгийн Алтанбулаг сумын Сумт багийн “Гацаа” гэдэг газар /сумын төвөөс зүүн зүгт 10 км-т/ Алтанбулаг сумын төвөөс Улаанбаатар хотын чиглэлд 1 зорчигчтой зорчиж явсан “Прадо-120” загварын суудлын автомашин Туул голын усанд суусан аж. Дуудлагын дагуу Хан-Уул дүүргийн Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 65 дугаар ангийн алба хаагчид 10 км зам туулан 15:31 цагт очиход нийслэлийн Баянгол дүүргийн иргэн Д /41 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн/-г эсэн мэнд аварч автомашиныг нь татан гаргах боломжгүй тул орхисон байна.

Shuud.mn
Сонин хачин
Согтуугаар автомашин жолоодож яваад Туул голд суусан иргэнийг Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 28 дугаар ангийн албан хаагчид эсэн мэнд аварчээ
2020-08-04
уламбаяр:
согтуугаар машин жолоодож яваад голд суусан иргэнийг аварсан гэж ойлгогдож уншигдаж байна. уншсан хүн бодохдоо согтуу болохоор л эр зориг гаргаж аварч дээ гэж ойлгогдож байна. агуулгыг оновчтой тавьж байх нь бичгийн хүний соёл юм.
2020-08-04