The Guardian: Монгол хилээ бүрэн хааж, ИРГЭДЭЭ Ч НЭВТРҮҮЛЭХГҮЙ байна
8-4

Их Британийн The Guardian сонин цар тахлын улмаас хүний нутагт гацаж, хүнд байдалд орсон гадаад орнуудын иргэдийн талаар сурвалжлага нийтлэснийг товчлон хүргэе. 

 

Будапештэд хичээл нь энэ хавар дууссан Пүүжээ Монгол руу буцах ёстой байсан бөгөөд Улаанбаатар түүнийг ажил нь хүлээж байв. Гэвч гуравдугаар сарын дундуур Монгол улс  иргэдээ ч нэвтрүүлэхгүй, хилээ бүрэн хааж, өнөө хүртэл нээгээгүй л байна. Ингээд 26 настай Пүүжээ Европд гацсан олон монголчуудын нэг болов. 

 

Covid-19 дэлхий даяар олон сая хүний аяллын төлөвлөгөөг нурааж, баяр ёслол цуцлагдан, хүмүүс алсын зайнаас харилцах болов. Гэхдээ энэ бол эх оронруугаа буцаж чадахгүй байгаа олон хүний хувьд юу ч биш. 

 

Хятад оюутнууд, монгол жуулчид, Газын зурвасын палестинчууд болон өөр олон хүн гэртээ харьж чадалгүй, ар гэрийнхнээсээ хагацаж, эдийн засгийн хүндрэл туулахын дээр ирээдүйдээ ч итгэл алдарч эхлэв. 

 

Тэдгээрээс илүүтэй хүнд нөхцөлд байгаа нь монголчууд. Гэртээ харих цорын ганц зам нь Засгийн газраас зохион байгуулж буй тусгаөй нислэг. Гэхдээ ийм нислэг сард нэг л удаа Франкфурт, Стамбулаас үйлдэж байгаа юм. Тийз нь үнэтэй, зорчигчид эх орондоо очсоны дараа 21 хоног зайлшгүй тусгаарлалтад байх бөгөөд тусгаарлалтын байрны мөнгийг мөн төлөх ёстой. 

 

Энэ мөнгийг төлж чадах хүмүүс байгаа ч эрэлт нь нийлүүлэлтээсээ давж байна. Онгоц бүрт нэг суудал дээр л мянгаараа дугаарлах бөгөөд засгийн газрын холбогдох албан тушааллтай холбоо сүлбээтэй хүмүүс суудал олж авч байна гэсэн яриа ч гарчээ. Харин Монголын Гадаад хэргийн яам энэ талаар тайлбар өгөөгүй юм. 

 

"Сард ердөө хоёрхон нислэг үйлдэж байхад  Европын 2500 монгол хэр удаан хүлээх болох вэ, төсөөлөөд үк дээ" хэмээн одоо Унгарын Печ хотод гацсан, Монголын иргэн эмэгтэй Оюунаа өгүүлжээ. Тэр санал бодлоо хуваалцахаар, Европ гацсан монголчуудын фейсбүүк группыг байгуулсан байна. Европд гацсан хүмүүсийн зарим нь хэдийнэ мөнгөгүй болсон оюутнууд, түр хугацаагаар аяллаар ирсэн ч гуравдугаар сард буцах нислэгүүд нь цуцлагдсан жуулчид байгаа юм. 

 

Хятадын оюутнууд ч мөн эх орондоо очихыг хичээж байна. Хэдийгээр одоо Хятад руу нислэгүүд хийгдэж байгаа ч тийзний үнэ хэд дахин өссөн, мөн эцсийн мөчид нислэг цуцлагдаж хүлээсэн олны бухимдлыг төрүүлэх нь энүүхэнд. Хилийн чанадад гацсан оюутнуудын эцэг эхчүүд тусламж хүсэн Хятадын дипломатуудад ил захидал бичсэн бол интернэт хэрэглэгчид Хятадын эрх баригчид ард түмэндээ тусалж чадаж байгаа эсэхэд эргэлзэх болжээ. 

 

Дөрөвдүгээр сарын 11-нээс зургадугаар сарын тавны хооронд 7000 оюутныг тусгай үүргийн нислэгээр эх оронд нь буцаасан гэж АНУ дахь БНХАУ-ын ЭСЯ мэдэгдэж байв. Мөн энэ төрлийн нислэгийг цаашид ч үйлдэнэ гэж энэ долоо хоногт мэдгдсэн юм.

 

Израиль-Егиептийн бүслэлтээс хэдийнэ хохирсон Газын зурваст амьдрах палестинчуудын хувьд энэхүү цар тахал нөхцөл байдлыг улам хүндрүүлж, "занганд орох" нь тэр. Израилийн хүний эрхийг хамгаалах байгууллагын мэдээлснээр хоёрдугаар сартай харьцуулахад Газын зурвас руу нэвтрэх болон эндээс гарах зорчигч тээврийн хөдөлгөөн 98 хувиар буурсан байна. 

 

Дөрөвдүгээр сард тархины хорт хавдраа эмчлүүлэхээр Газын зурвасыг орхисон 32 настай эмэгтэй дөрвөн хүүхэдтэйгээ өнөө хэр уулзаж чадахгүй, хоёр сартай хүүхдээ орхиод ирсэн ч буцаж чадахгүй байгаа гэнэ. Түүний өгүүлснээр Баруун эрэг дэх Рамаллах хотоос Газ руу буцахаар хоёронтоо оролдсон ч Израилийн хяналт шалгалтын цэг дээр түүнийг хилийн журам зөрчсөн гэж буруутган, хил нэвтрүүлээгүй аж. 

 

"Би хүүхдүүдтэйгээ өдөр бүр утсаар ярьж, видео дуудлага хийдэг. Би Газад байх дуртай биш гэхдээ би нөхөр хүүхдүүдтэйгээ байх дуртай, би харимаар байна" хэмээн нэрээ нууцалсан эмэгтэй өгүүлжээ.

 

Монгол болон Газын зурвас ийнхүү тун ховор тохиолдолд тооцогдож байгаа бол иргэдээ ирэхийг зөвшөөрсөн ч тухайн оронд удаан амьдарсан гадаадын иргэдийг нэвтрүүлэхгүй байгаа хэд хэдэн орон бий. Тэдгээрийн нэг нь хүн амынх нь ердөө 12 хувь нь эмиратчууд байдаг Арабын Нэгдсэн Эмират УЦлс юм. Энэ улсад удаан хугацаагаар амьдарсан олон гадаад иргэн тэдэнтэй яг л хөндлөнгийн хүн мэт харьцаж, цар тахал эхэлснээс хойш Эмират руу буцаж чадахгүй болсныг мэдээд ихэд цочирдсон гэх.

 

Иргэдийг татан авах нислэгт суудал олдох боломж тун бага байгаа тул Европд гацсан зарим монголчууд энэ байдлаас гарах хувилбаруудыг хайж эхэлжээ. Унгарт байх хэсэг хүмүүс онгоц түрээслэх боломжийг судалсан ч тэдэнд Монголын эрх баригчид газардах зөвшөөрөл өгөхгүй гэсэн хариу өгсөн байна. Мөн хэдэн өдрийн туршид Оросын нутаг дэвсгэрээр газраар явж, Монголын хил дээр ирвэл тэднийг оруулах байх гэсэн найдлага тээн өөр нэг хувилбарыг ч хэлэлцэж байгаа гэх. 

 

Пүүжээ Будапештэд зөөгчөөр ажиллаж байсан ч одоо ажилгүй болсон, түүнийг ази төрхтэйн улмаас метронд нэгэн эмэгтэй түүнийг шүхрээр цохин, коронавирус тараасан гэж буруутган халдсан тохиолдол ч гарчээ.

 

"Сургуулиас авдаг тэтгэмж дууссан, эндээс ажил олох хэцүү. Визний хугацаа ч дуусч байна, хоног төөрүүлэх газар ч алга. Би зүгээр л харимаар байна" хэмээн тэрбээр өгүүлэв.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Зочин:
Ямарч бсан Европ шиг хөгшчүүдээ үх гээд хөсөр хаячихаагүй иргэдээ чадлаараа татан авч буй орон шүү. Тэдэнд шиг боловсон зан гэж ярьдаг ч цэвдэг зэрлэг хүмүүс Бишээ бид.
2020-08-05
бидний эх орон:
Монгол гадаасаас татөлт хийж байна.Бид хөнжилийнхээ хэрээр хөлөө жийнэ гэж ардын зүйр цэцэн үг бий байх шүү.Солонгос уруу гарах 3000 хүн Монголд байна хүүхдийн тоглоом биш шүү.Төр гэж байгаа бол хар хайрцагний бодлого бий.Бид авна.Гаргана.
2020-08-05
Zailuul chadah chineegre irged e awd bh shig bhin hilee haahgui bol bugd koronatai bolood yah ch bsan yum bilee bayarlah heregtei bid
2020-08-04
батаа:
ирэх сэтгэл бсан бол эртхэн наашлахгүй дээ
2020-08-04
Иргэн:
Хэтэрхий нэг талыг барьж ярилцлага өгчээ манайхан, эдийн засгийн хувьд чадал муутай ч иргэдээ боломжоороо татаж авч байгаа Эх орондоо баярлах хэрэгтэй. Үүнд улстөржих хэрэггүй.
2020-08-04
Зочин:
Хөгшин өвгөн Энхтүвшиний хийсэн ажлын үр дүн шүүдээ, Бодит Үнэнийг бичсэн байна.
2020-08-04
Зочин:
Байгаа байдлыг зөв л бичсэн байна! Монгол ийм л улс! Өөрсдийн хамаатан садан зр хүүхдээ татаад авцан бусад нь хамаагүй гээд л сууэ бгаа цаад хүрэлсүх чинь
2020-08-04
irgen:
anglichuud icheesee oorsdoo estoi yuch chadahgui aliigaa aldaj baij...palestin uls angliin gaigaar gazar nutgaa aldaj onoodriig hyrtel izraild deerelhyylen amdarch baigaa... byy mongoltoi harizuul ergyy anglichuudaa... gadaadad amdarch chadahgui aliigaa aldchihaad eh oronoo muulsan teneg mongolchuud
2020-08-04
Muugii:
Chadah chineegeerei tataj baina shd. Nuhtsul baidal yamar baigaag harsaar baij olon yum hutsahaa bolcheechee. Tsar tahal gedegiig er ni oilgoj bna uu ?
2020-08-04
kim svn chvn:
Mongol ugaasa hog shte yadrsn irgedee zowooj handgv awilgal awdg uwchte hetsv bhd ard irgedee ch nutag ruga awj chadku lalriin nowshiin uls bol tanai Mongol !!!
2020-08-04
гадаад:
хохь нь хэн та нарыг корано гарч байх үед гадагш гарсан наанаа үх
2020-08-04
зочин:
яг хойд солонгос шиг
2020-08-04
Иргэн:
Пүүжээ монголд ирээд яахнав хоол байраа голоод бас баахан хуцахуу
2020-08-04
puujee:
хоол байр нь муу бол хуцах л болно доо. Чам мэтийн дуугай дээрэлхүүлсээр дээд хүмүүсээ давраасан гарууд сурснаараа дуугай л бж бай окей
Cham shg ork bish l bh shg bnshd.
Бид чадлаараа татаж авч байгаа:
Монголын дотоод хэрэгт оролцох хэрэггүй эрхэм цагаан арьстнуудаа. Тахал дэлгэрч дотооддоо хяналтаа алдвал та нар юу гэх бол. энэ тахлыг зохиосон хүмүүс нь байж магадгүй гэж би та нарг хардаад л байгаа.
2020-08-04
Hutsdag muu pizda nar be?
2020-08-04
Ku:
Mongol Ssssss@ss
ORK