МЭНДЧИЛГЭЭ
2020-08-04


Эх орныхоо хөгжил дэвшлийг урагшлуулах шинэ зууны их бүтээн байгуулалт төмөр замыг барьж байгуулах их үйлсэд бидэнтэй санаа зорилго нэгдэн хамтран ажиллаж байгаа хамтран зүтгэгчид Та бүхэндээ Монгол Улсад Төмөр замын салбар үүсч хөгжсөний 82 жил, “Тавантолгой Төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсаны 2 жилийн ойн баярын мэндийг өргөн дэвшүүлье! 


Өнгөрсөн зуунд ахмад үеийнхэнийхээ бүтээн байгуулж, эх орноо Ази-Европтой холбосон хөгжлийн замыг өнөө үед бид улам өргөжүүлж, тэднийхээ үйл хэргийг үргэлжлүүлэн Та бид хамтдаа төмөр замын хөгжлийн хоёр дахь давалгааг амжилттай хэрэгжүүлж байгаадаа туйлын сэтгэл хангалуун байна. 


Энэ бол Монгол Улсын сэргэн мандалтын их бүтээн байгуулалт, Монгол хүн бүрийг хөгжил дэвшил, сайн сайхан ирээдүйд урин дуудсан хөгжлийн зам байх болно. 


Хэдхэн жилийн өмнө цаасан дээрх төсөл, бодол санаан дахь мөрөөдөл байсан энэ ажил өнөөдөр Монгол инженер, Монгол залуусын гараар бодит ажил хэрэг болж, эрдэнэс баялаг бялхсан эх сайхан нутгийнхаа тал дундуур зурайж, өдрөөс өдөрт хүрээгээ тэлэн өргөжиж, хурдаа авсан галт тэрэг мэт өртөөнөөс өртөөнд буухиалан хүрч улам бүр эрчээ нэмэн хурдалж байна. 


“Тавантолгой төмөр зам” ХХК үүсгэн байгуулагдсан хоёр жилийн хугацааг амжилт бүтээл, хөгжил дэвшил, урам зориг, тэмүүлэлээр дүүрэн үдэж байна. Манай хамт олон богино хугацаанд бүрэлдэн төлөвшиж, компанийн засаглалыг амжилттай хэрэгжүүлэн, төсөв санхүү, материаллаг бааз, мэргэжлийн чадварлаг боловсон хүчнээр бэхжин үйл ажиллагааны цар хүрээгээ улам өргөжүүлэн хөгжиж Тавантолгой-Зүүнбаянгийн төсөлд захиалагчийн хяналт, зөвлөх үйлчилгээг үзүүлж, “Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын төслийг хариуцан хэрэгжүүлж байна.  


Бидний энэ амжилт бол эх орноо хөгжүүлэх чин хүсэл эрмэлзлэл, зорилго тэмүүлэлтэй биднийг дэмжигч, хамтран ажиллагч байгууллага, аж ахуйн нэгжүүд, мянга мянган ажил хэрэгч хүмүүсийн бидэнд хүлээлгэсэн итгэл, харилцан итгэлцсэн хамтын үйл ажиллагааны үр дүн гэдгийг цохон тэмдэглэе. 


Эх орны хөгжилд мөр зэрэгцэн хамтран зүтгэж буй Зэвсэгт Хүчний Жанжин штаб, “Улаанбаатар Төмөр зам” ХНН, “Эрдэнэс-Тавантолгой” ХК, “Монголын Төмөр зам” ТӨХК,  “Бодь интернэшнл” ХХК, “Инкон” ХХК болон нийт төмөр замчиддаа халуун талархал илэрхийлж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.  

 

 
          “ТАВАНТОЛГОЙ ТӨМӨР ЗАМ” ХХК-ИЙН 
ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ                 Н.УДААНЖАРГАЛ

Shuud.mn
Сонин хачин
irgen:
UB Tomor zam yagaad hogjdoggui um be? orostoi hamtarsan nertei yuch hiihgui shine um, shine zam eroosoo hiij byteehgui 100 jil boloh ni ...soz neigen unahad busad bah soz ornuudiin hamtarsan umnuud ustsan yagaad mongol ter yed tomor zamaa salgaj avaagui ve ?....mongol dangaaraa shine kompany baiguulj tomor zamaa hogjyyleechee....
2020-08-04