COVID-19: Хятадад шинээр 36 тохиолдол илэрчээ
2020-08-04

Хятадад өнгөрсөн хоногт шинээр 36 COVID-19 халдварын тохиолдол бүртгэгдсэн талаар Синхуа агентлаг мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, шинээр бүртгэгдсэн халдваруудаас 30 нь дотоодоос халдварласан, харин зургаа нь зөөвөрлөгдсөн буюу хилийн чанадаас ирсэн хүмүүсээс илэрсэн байна. Дотооддоо халдварласан тохиолдлуудаас 28 нь Шинжан-Уйгурын автономт бүс нутагт бүртгэгдсэн бол Хятадын зүүн хойд хэсэгт байх Ляонин мужаас хоёр тохиолдол илэрчээ.

 

Энд дуулгахад, дэлхий дахинд нүүрлэсэн цар тахлын анхдагч голомт өнгөрсөн оны 12 дугаар сарын сүүлээр Хятадын Ухань хотноо илэрч байв. Цар тахал дэгдсэнээс хойш БНХАУ-д шинэ төрлийн коронавирусийн халдварын батлагдсан тохиолдол 84 464 бүртгэгдсэнээс 79 030 нь эдгэрч, 4634 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин