БНХАУ: Химийн үйлдвэрт дэлбэрэлт болж 6 хүн амиа алджээ
2020-08-04

БНХАУ-ын Хубэй мужийн Сяньтао хотод байх химийн үйлдвэрт дэлбэрэлт болжээ. Энэ хэргийн улмаас үйлдвэрийн үйл ажиллагааг зогсоосон бөгөөд дэлбэрэлтийн шалтгааныг тодруулахаар ажиллаж байгаа гэж Синхуа агентлаг мэдээлсэн байна. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, дэлбэрэлт орон нутгийн цагаар наймдугаар сарын гуравны 17:30 цагт гарсан бөгөөд дэлбэрэлтийн улмаас зургаан хүн амиа алдаж, дөрвөн хүн гэмтжээ. Химийн үйлдвэрт гарсан ослын хор уршгийг арилгахаар гал унтраах 14 машин ажиллаж, 100 аврагч эрэн хайх, аврах ажиллагаа явуулж байгаа гэнэ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин