Буриад: Олныг хамарсан арга хэмжээний дараа халдвар дэгджээ
2020-08-04

Северобайкальскад нийтийн хоолны газруудын үйл ажиллагаанд дахин хязгаарлалт тавьжээ. Үүний шалтгаан нь Буриадад тахлын нөхцөл байдал муудсантай холбоотой гэж тус улсын засгийн газрын хэвлэлийн алба мэдээлсэн байна. 

 

Тодруулбал, Северобайкальск хотын нутаг дэвсгэр дээрх, 60 болон түүнээс дээш тооны хүн хүлээн авах хүчин чадалтай зоогийн газар, кафе, буфет, бар, цайны газруудыг наймдугаар сарын 16-ны өдрийг хүртэл үйл ажиллагааг нь зогсоожээ. Харин хязгаарлалтад ороогүй нийтийн хоолны газрууд 21.00 цагт хаах ёстой юм байна.

 

Энд дуулгахад, долдугаар сарын 30-ны өдөр Северобайкальск хотод коронавирусийн халдвар дэгджээ. Тус хотын нэгэн зоогийн газарт хурим болсны дараа энэ арга хэмжээнд оролцсон 13 хүн вирусийн халдвар авсан байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин