Сансарын ШТС-аас Сансарын тунель рүү зүүн эргэхийг хоригложээ
2020-08-04


Наймдугаар сарын гуравны өдрөөс эхлэн  Сансарын ШТС-аас Сансарын тунель зүүн эргэхийг хоригложээ. Ийнхүү хөдөлгөөнийг зүүн эргэхийг хориглосноор дараах өөрчлөлт гарна гэж үзсэн байна. Үүнд:

 

Хойноос урагш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо Сансарын ШТС-аас Сансарын тунель чиглэлд 610 байсан бол зүүн эргэхийг хориглосноор 675-700 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 10-14.7 хувиар нэмэгдэх юм байна. Гэрлэн дохионы нэг үеэр хойноос урагш чиглэлд хуучин горимоор 14-15.3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 20-22.3 тээврийн хэрэгсэл болж нэмэгджээ.

 

Урдаас хойш бүх чиглэлд уулзварт нэвтрэн өнгөрөх тээврийн хэрэгслийн тоо 731 байсан бол 1102-1150 тээврийн хэрэгсэл болж уулзвар нэвтрэх чадвар 50-57.3 хувиар нэмэгдэнэ. Гэрлэн дохионы нэг үеэр урдаас хойш бүх чиглэлд хуучин горимоор 20-22,3 тээврийн хэрэгсэл нэвтэрдэг байсан бол шинэ горимоор 35-36 тээврийн хэрэгсэл болж нэмэгдэнэ.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Zochin:
Ингэж хаах тусам түгжрээ багасдаггүй. Судалгаа сайн хийж байж шийд гаргаасай.
2020-08-05
irgen:
toviin uulzvaruudiin tygjeegee yanzal,
2020-08-04
төв шуудангийн зүүнээс урагшаа эргэдэг уулвараа нэг хар даа, нил түгжрээ ,ямар гээчийн дүнкүү нь хийх юмаа олж ядаад ийм үхэр шиг шийдвэр гаргаад бна аа
2020-08-04