2020 онд өмчлөх эрхийн эсрэг гэмт хэрэг хамгийн их бүртгэгджээ
8-4

Монгол улсын хэмжээнд 2020 он гарснаас хойш өнгөрсөн долоон сарын хугацаанд нийтдээ 16 мянга орчим гэмт хэрэг бүртгэгдсэн байна. Үүнээс 13 мянга гаруй нь  хөнгөн хэлбэрийн гэмт хэрэг байсан бол 3000 орчим нь хүнд хэлбэрийн гэмт хэрэг  байна.


Хамгийн их бүртгэгдсэн гэмт хэрэг нь өмчлөх эрхийн эсрэг  9000 гаруй, хулгайлах гэмт хэрэг 4500 орчим, хувийн өмчийн хулгай 4000 орчим, залилан 3000 орчим, малын хулгай 800 гаруй, хөдөлмөрийн аюулгүй байдал, ашиглалтын журмын эсрэг 600 орчим гэмт хэргүүд үйлдэгдсэн гэж Цагдаагийн ерөнхий газраас мэдээллээ.


Э. Үүрийнцолмон.
 

Shuud.mn
Сонин хачин