COVID-19: ОХУ-д өнгөрсөн хоногт 5159 тохиолдол бүртгэгджээ
2020-08-04

ОХУ-д шинэ төрлийн коронавирусийн халдвар авсан хүний тоо 861 423 болсон талаар Вести агентлаг мэдээллээ. Эх сурвалжийн мэдээлснээр, өнгөрсөн хоногт тус улсын 83 бүс нутагт 5159 тохиолдол шинээр бүртгэгдсэн байна.

 

Энэ нь дөрөвдүгээр сарын 23-наас хойших хамгийн бага хоногийн өсөлт бөгөөд энэ өдөр шинээр 4800 тохиолдол бүртгэгдэж байжээ. Сүүлийн долоо хоногт хоногт шинээр илрэх халдварын тоо 5400-5600 орчим хэлбэлзэж байсан гэж шуурхай штаб мэдээлсэн байна. 

 

Халдвар авсан хүмүүсээс 661 471 нь бүрэн эдгэрсэн бөгөөд тэднээс 7878 нь өнгөрсөн хоногт эдгэрч, эмнэлгээс гарчээ. Харин цар тахал эхэлснээс хойш 14351 хүн нас барсан байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин