Монголын тусгай үүргийн онгоц АНУ-руу хоёр дахь нислэгээ үйлдлээ
8-5

 

Монгол Улсын Засгийн газар, Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ 8 дугаар сарын 2-оос 4-ний хооронд МИАТ ХК-ийн тусгай үүргийн онгоц АНУ руу хоёр дахь нислэгээ амжилттай үйлдлээ.

 

Улаанбаатар-Сиатль-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцыг угтан авах ба үдэх, нислэгтэй холбоотой хоёр талын зохицуулалтуудыг хийх, тус нислэгт хамрагдсан монгол иргэдийг бүртгэх, тэдгээрийн ачаа тээшийг хүлээлгэн өгөх зэрэг ажлыг Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайдын яам болон Сан Франциско хотод суугаа Ерөнхий консулын газрын төлөөлөл Сиатль хотод хүрэлцэн ирж газар дээр нь шуурхай, амжилттай зохион байгууллаа.

 

МИАТ ХК-ийн энэхүү тусгай үүргийн нислэг нь Монголын иргэний агаарын тээврийн түүхэнд АНУ-ын Сиатль хот руу хийж байгаа хоёр дахь удаагийн нислэг гэдгээрээ онцлог юм. Сиатль хотын Олон Улсын нисэх буудлаас 8 дугаар сарын 4-ний өдөр орон нутгийн цагаар 11.00 цагт хөөрсөн энэ удаагийн нислэгээр нийт 256 иргэн эх орноо зорилоо.

 

Монгол, Америкийн хооронд анхны шууд нислэг нь 2020 оны 6 дугаар сарын 21-ний өдөр үйлдэгдэж түүгээр АНУ-ын Засгийн газар, ард түмэнд хүргэх “Андын сэтгэл алсдахгүй” нэртэй тусламжийг хүргэсэн бөгөөд тухайн нислэгээр 255 иргэн эх орондоо буцсан юм.

 

ЕРӨНХИЙ КОНСУЛЫН ГАЗАР

Shuud.mn
Сонин хачин
USA:
USA ruu baingiin shuud nislegtei boloh bolomj .n ehlel tavigdaj bgan bna daa ..,
2020-08-05
Тэгвэл сайхан байна.
baatar:
mundag bayar hurgie
2020-08-05