Бейрут: Дэлбэрэлтийн улмаас 78 хүн амиа алдаж, дөрвөн мянган хүн шархаджээ
2020-08-05


Ливаны нийслэл Бейрут хотын боомтод хүчтэй дэлбэрэлт болсны улмаас 73 хүн амиа алдаж, 3,7 мянган хүн шархадсан талаар ВВС агентлаг мэдээллээ.

 

Эх сурвалжийн мэдээлснээр, хүчтэй дэлбэрэлтийн улмаас ойролцоо орших барилга байгууламж ноцтой эвдэрсэн байна. Дэлбэрэлтийн хүч асар их байсан тул хэргийн газраас хэдэн километрийн зайд байх орон сууцны хороололд ч эвдрэл гэмтэл гарсан бол хөрш зэргэлдээх Кипр улсын оршин суугчид ч дэлбэрэлтээс үүдсэн чичиргээг мэдэрчээ.

 

Дэлбэрэлтийн нарийн шалтгааныг хараахан тогтоогоогүй байгаа. Гэхдээ дэлбэрэлт болсон газарт буюу боомтын агуулахад аммони гэх тэсэлгээний ажил болон азотын бордоо болгон хэрэглэдэг бодис 2750 тонн хадгалаатай байсан гэж Ливаны Ерөнхийлөгч Мишель Аун мэдээлсэн байна. Энэ бодис зургаан жилийн туршид аюулгүй байдлын зайлшгүй арга хэмжээний дүрэм журмыг мөрдөгдөөгүй нөхцөлд хадгалаатай байсан нь байж болзошгүй хэрэг гээд буруутай хүмүүсийг шийтгэхийг Аун уриалжээ.

 

Түүнчлэн Ливаны нийтийн аюулгүй байдлын дарга , генерал Аббас Ибрагим мэдэгдэл хийхдээ боомт дээр бусдаас хураан авсан тэсрэх аюултай материалуудын агуулахууд байсан бөгөөд яг энэ газарт дэлбэрэлт гарсан гэдгийг онцолжээ. Түүний өгүүлснээр аюултаөй бодисууд 2014 оноос хойш тухайн боомтод хадгалагдаж байгаа гэнэ.

 

Гурван өдрийн гашуудал 

 

Ийнхүү хүчтэй дэлбэрэлтийн улмаас олон хүн амиа алдсан харамсалтай хэрэг гарсан тул Ливанд өнөөдрөөс эхлэн гашуудал зарлаж байна.

 

Тодруулбал, лхагва гаригаас эхлэн гурван өдрийн туршид үндэсний хэмжээний гашуудал зарлана гэж Ливаны Ерөнхийлөгч мэдэгджээ. Түүнчлэн Бейрут гамшгийн бүсэд тооцогдох болсон бөгөөд хоёр долоо хоногийн туршид энд онц байдлын горим үйлчилж, энэ хүрээнд аюулгүй байдлыг хангахын тулд эрх баригчид армийг дайчилж болзошгүй гэнэ.

 

ВВС агентлагийн мэдээлснээр, дэлбэрэлтийн улмаас Бейрутын боомт үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх боломжгүй болжээ. Энэ нь шаардлагатай бараа бүтээгдэхүүнийг бараг бүгдийг нь гадаад улс орнуудаас импортолдог орны хувьд хүндхэн цохилт болох юм.

 

Ливаны Ерөнхий сайд Хассан Диаб иргэддээ хандан мэдэгдэл хийхдээ улс оронд нь "томоохон сүйрэл" нүүрлэлээ хэмээн онцолсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Loyle Carner:
HOW TO TRACK DOWN AND RECOVER LOST HACKED OR STOLEN BTC//ETH Hey guys it's Loyle Carner, a UK rapper. Do you need help in; retrieving stolen bitcoin, recovering scammed bitcoin, reporting a bitcoin scammer to reclaim crypto? There is only one way to go about recovering your lost money. You should hire bitcoin recovery experts, Lost Recovery Masters helps recover money lost to binary options forex, and bitcoin cryptocurrency scams. contacts Website https://lostrecoverymasters.com/ Support team Mail Support@lostrecoverymasters.com WhatsApp: +1(204)819-5505.
2023-10-31