Трамп: Цар тахлын улмаас эдийн засгийн ажиллагаанд дахин хязгаарлалт тавихгүй
2020-08-05

Коронавирусийн цар тахлын улмаас эдийн засгийн үйл ажиллагаанд дахин хязгаарлалт тавихгүй гэж АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп Фокс Ньюс агентлагт өгсөн ярилцлагадаа онцолжээ. 

 

"Бид эдийн засгийн үйл ажиллагаанд хязгаарлалт тавьж байсан. Харин одоо эдийн засаг V хэлбэртэй графикаар явж байна. Бид дахин хязгаарлалтуудыг тавихгүй, учир нь одоо бид энэ өвчнийг илүү сайн ойлгодог байсан, ахмад настнууд болон хүнд ужиг өвчинтэй хүмүүст илүүтэй анхаарал хандуулах хэрэгтэй гэдгийг ойлгож авсан. Бид эдийн засгаа хаах төлөвлөгөөгүй байна" хэмээн Трамп мэдэгдсэн байна. 

 

Түүнчлэн цар тахлаас  өмнө АНУ "бүхий л үзүүлэлтээр эдийн засагтаа дээд амжилт тогтоосон үр дүнд хүрсэн бөгөөд харин дараа нь Хятадын тахал болох энэ вирус гарч, бид эдийн засгийн үйл ажиллагаандаа хязгаарлалт тавихаас аргагүй болсон тул манайд ихээхэн хохирол учирсан" хэмээн цохон тэмдэглэжээ. Мөн "Бид зөв алхам хийж, олон сая хүний амь насыг аварч чадсан. Гэхдээ амиа алдсан хүний тоо их, нэг хүний ч амь нас эрсдэх нь байж болшгүй хэрэг" хэмээн мэдэгдсэн байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин