С.Мөнхмөр: Ажлаасаа чөлөө авч, халуун сав түрээслээд монголчуудаа банштай цайгаар дайлаад үдлээ
2020-08-05

 

-АНУ-д 12 жил ажиллаж, амьдарч байгаа С.Мөнхмөр гэх залуу Сиэтл хотын нисэх онгоцны буудал дээр нүүдлийн гал тогоо ажиллуулж, монголчуудаа халуун хоол цайгаар дайлж байгаа талаар цахим орчинд тархсан билээ. Бид элэг нэгтнүүддээ тусалж, хүний нутгаас халуун хоол цайгаар дайлж, эх нутаг руу нь үдэхийг зорьсон С.Мөнхмөртэй холбогдож, хэдэн хором ярилцлаа. 

 

-Та мэргэжлээрээ ажиллаж байгаа гэсэн шүү дээ. АНУ-д ажиллах  нөхцөл байдал ямар байна?

 

-Бүхий л салбарт өөрчлөлт гарч байна. Ихэнх хүмүүс гэрээсээ ажиллаж байгаа. Хэрэв тухайн хүний ажиллаж байгаа салбар нь цар тахлаас шалтгаалж үйл ажиллагаагаа бүр мөсөн зогсоогоогүй бол гэрээсээ ажиллах зохицуулалт хийж байна. 

 

-Коронавирусээс үүдэн  ямар өөрчлөлтүүд гарч байна? 

 

-Бүх л хүмүүсийн амьдралд маш олон өөрчлөлт гарч байна. Коронавирусийн энэ үед хүмүүс гадагшаа гарахаа больж, үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагаа  хязгаарлагдаж байгаа. Сиэтлд амьдардаг эрчүүдийн ихэнх нь барилгын дотоод засал, гадна дотно будаг хийдэг. Цар тахлын энэ үед барилгын салбар зогсох болов уу гэж бодож байсан ч хүчээ авсан. Учир нь  иргэд гадуур дотуур гарч баар, зоогийн газарт сууж чадахгүй болсон. Тиймээс грашаа засварлаж лаунж болгох эрэлт үүссэн. Энэ засварлах, тохижуулах ажлыг  барилгачид, барилгын дотоод засал чимэглэл хийдэг хүмүүс л хийнэ шүү дээ. 

 

-АНУ-д үйлчилгээний байгууллагууд ямар зохицуулалттайгаар ажиллаж байна вэ?

 

-Үйлчилгээний байгууллагууд тодорхой хязгаарлалттайгаар ажиллаж байгаа. Муж мужаараа зохицуулалт хийж байна. Жишээ нь 100 ширээтэй зоогийн газар байлаа гэхэд цар тахлын энэ үед 50 ширээтэйгээр үйл ажиллагаагаа явуулах,  гараа ариутгаж үйлчлүүлэх, амны хаалт зүүх шаардлага тавьж байгаа.  Сүүлийн үед халдвах хамгааллын дэглэмээ баримтлахгүй хэт задгайраад ирэхээр дахин халдвар авсан хүний тоо ихсэж байна. 

 

-Сиэтл хотын нисэх онгоцны буудал дээр нүүдлийн гал тогоо ажиллуулж, тусгай үүргийн нислэгээр нутаг буцах монголчуудаа үдэж өгч байгаа бичлэг цахим орчинд тархлаа. Энэ талаараа уншигчдад маань хуваалцахгүй юу?

 

-Би хэдийгээр хотын хүүхэд боловч, багадаа хөдөө өвөө эмээгийндээ очиж, нүүхэд нь араганд сууж явдаг хүүхэд байсан. Биднийг нүүдэллэж явахад цай барьсан хүн тосож ирээд  сайхан цайлаад морддог байлаа. Монгол сайхан уламжлал юм даа. Тиймээс монголчуудаа цайлаад үдэх уриалга гаргасан юм. н.Батбаяр гэх найз маань  том машинаа өгсөн. Аяллын ширээ сандал аваад мөн халуун сав түрээсэлдэг газраас том халуун савнууд түрээсэлж авлаа. Энд бууз, банш хийж зардаг монголчууд байдаг юм. Тэр хүмүүст өмнөх орой нь  600 банш захиалчихсан байлаа. Банш маань ч цагтаа  бэлэн болсон. Мөн жаахан шар тос, арвайн гурил олоод авсан шүү. Бүтэн цагийн ажилтай ч удирдлагадаа учир байдлаа тайлбарлаж хэлтэл, чөлөө өгсөн. Ингээд манайд түр амьдарч байгаа оюутан бид хоёр гал тогооны хэрэгслээ бэлэн болгоод онгоцны буудал дээр ирсэн. Тэгтэл манай хэдэн оюутан буудалд байрлаж байгаа гэх сургаар нь очиж, учраа тайлбарлаад  ахыгаа зогсоолдоо бүртгүүлчих  гэсэн чинь зөвшөөрсөн. Ингээд сайхан цай чанах хэн байх вэ гэж байтал, нэг эгч  тосох хүн хоноглох газар байхгүй гэхээр нь байрыг нь зохицуулж өгнө гээд цай чануулахаар боллоо. Ингэж л гал тогооны баг бүрдэж арвайн гурил, шар тос, дөрвөн банштай цайгаар монголчуудаа цайллаа.

 

Сиэтл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 13:10 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудалд газардах хуваарьтай байна. Тус нислэгээр нийт 260 иргэн эх орондоо ирэх юм. 

 

Сиэтл хотын нисэх онгоцны буудал дээрх явуулын гал тогоо элэг нэгтнүүдээ халуун банштай цайгаар үдэхээр завгүй байсан учир С.Мөнхмөртэй  ярилцах бидний ярилцлага  өндөрлсөн юм. 

 

Хүний нутагт элэг нэгтнүүддээ тусалж байгаа танд, уншигч олныхоо өмнөөс талархлаа. 

 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
neeteer duuren uuruu eniigee postlood yawaad baiga ni yunii tuluu hiisen be gedeg ni haragdaj baina da. nuguu guilgachin hund mungu ugj baiga zurgaa fb eer duuren tsatsdagtai adil. jinhene saihan setgel bol hariu nehehgui tus l baidag.
2020-08-09
Зочин:
Буян нь дэлгэрэг ээ.
2020-08-08
Зочин:
Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэдгиймаа, дүүгийн ажил үргэлж бүтэж явнаа
2020-08-08
Ямар сайхан сэтгэлтэй баярламаар хүү вэ үйлс нь дэлгэрч яваг.
2020-08-07
Hi:
Mundag zaluu bna amjilt husye
2020-08-06
Зочин:
энд хужаа монгол гэх ямар сэдэл байна.Сайн үйлийг зүгээр хүлээж авч чадахгүй өө эрж байгаа өөрийнхөө сэтгэлд байгаа тэр өөнтөгч өргөсөө сугалж хаяхыг хичээгээрэй.
2020-08-06
тэнэг ац вэ чи
2020-08-06
Y:
Nutagtaa bjiij odoo boltol yaduu bga bol uurtuu gomd. Buur neg alba yum shig neheel zalhuuraad suuj bdag buyan yumaa haha
2020-08-06
Zochin:
Turd bgaa hed ni harin Mongol g Mongolstan bolgood irgedee gargahgui duugargahgui darlah taldaa bolood bna shd.
2020-08-06
Б. Жамбал:
Энэ хүүд амжилт хүсье. Үйлс тань улам бүтэх болтугай. Биеэ бодоорой. Эрүүл байх нь чухал шүү. Ийм хүний ажил байнга бүтэмжтэй байдаг.
2020-08-06
Hutsaad bai erguu ats mini
2020-08-06
Chi hund tus hurgej chadahgui ni todorhoi ym bna. Yadaj hutsalgui amaa hamhij yavahiig sursan ni zuv baih
2020-08-06
Ха ха:
Ха ха. Сайн үйл бүтээвэл жинхэнэ монгол хүн, жаахан саар хэрэг хийвэл хужаа. Жинхэнэ монгол сэтгэлгээ шүү. Инээдтэй юмаа
2020-08-06
Зочин:
энд хужаа монгол гэх ямар сэдэл байна.Сайн үйлийг зүгээр хүлээж авч чадахгүй өө эрж байгаа өөрийнхөө сэтгэлд байгаа тэр өөнтөгч өргөсөө сугалж хаяхыг хичээгээрэй.
Lalar:
Chaavaas seterhii tevne hund zugeer ogch uzeegui hunii ug dee
2020-08-05
Zocnin:
Saihan setgeltei jinhene mongol hun bna Ih bayarlalaa
2020-08-05
irgen:
byr mongoldoo irsen ni deer dee...yamar hereg bainaa naad uls chin yamarch ireeduigui ayultai oron, zaashid irgenii dainch garch medne ....hereggui shdee yr hyyhdyydiinhee ireeduigeer togloj mongolchuud,... haramsaltai ene sain saihan hymyys tend yu hiinee eh orondoo irzgee , eh ornoo muu gej byy gol...eh oron chin saihan, toriin heden muu hymyysiig zeverleed l saihan bolno shyydee.
2020-08-05
Zochin:
Turd bgaa hed ni harin Mongol g Mongolstan bolgood irgedee gargahgui duugargahgui darlah taldaa bolood bna shd.
хүний сайхан сэтгэл дундрашгүй баян шүү. амьддаа бие биенээ хайрла хүмүүсээ гэж юутай үнэн үг билээ
2020-08-05
Зочин УБ-аас:
Дүүд болон хамтран ажилласан хүмүүст баяр хүргье. Ажлын амжилт, аз жаргал, эрүүл энхийг хүсье.
2020-08-05
z:
hudlaaa shou hiisen lalaruuud mongoldooo irj jinhen yduuusdaaa taraaaa
2020-08-05
тэнэг ац вэ чи
Y:
Nutagtaa bjiij odoo boltol yaduu bga bol uurtuu gomd. Buur neg alba yum shig neheel zalhuuraad suuj bdag buyan yumaa haha
Hutsaad bai erguu ats mini
Chi hund tus hurgej chadahgui ni todorhoi ym bna. Yadaj hutsalgui amaa hamhij yavahiig sursan ni zuv baih
Lalar:
Chaavaas seterhii tevne hund zugeer ogch uzeegui hunii ug dee
иргэн:
сайн байна
2020-08-05
zochin:
OK Ajild ni amjilt xusiye
2020-08-05
Баадай:
Ямар хөөрхөн юм. Энэ бол жинхэнэ монгол залуу байна. Мөнхмөр болон хамтран ажилласан залуустаа аз жаргал хамгийн сайн сайхныг хүсэе
2020-08-05