Д.Өсөхжаргал: Хар тамхичид тахь унтуулагч бодисыг "булааснаас" болж олон төсөл зогсдог
2020-08-05
Гэрэл зургийг MPA.mn

 

Байгальд бүр мөсөн устаж үгүй болсон, зөвхөн амьтны хүрээлэнгийн нөхцөлд л мэнд үлдсэн тахь хэмээх амьтныг сэргээн нутагшуулах ажлыг Голландын тахь хамгаалах сан 1970 оноос эхлүүлжээ. Тэд Монгол Улсын нутаг дэвсгэр, Төв аймгийн Хустайн нуруунд анхны 16 тахийг 1992 онд нутагшуулсан түүхтэй. Тэгвэл өнөөдөр анхны 15 тахь 420 орчим болж өсчээ. Хустайн нуруун дахь 420 тахийг байгаль хамгаалагчид хүүхэд адил хайрлаж, үр төлийг нь чононоос хамгаалан шөнөдөө манаж хонодог байна.

 

Жилд 80 орчим тахь унагалдаг аж. Үүнээс 3-4 гүүний унага буруу байрласны улмаас унагалах явцад хүндрэл гарч үр төл нь хээлэндээ амьгүй болох тохиолдол гардаг аж. Энэ тохиолдолд байгаль хамгаалагчид мэс заслын аргаар унагыг гарган авч эхийг авардаг байна. Ингэхийн тулд тахь унтуулагч бодис шаардлагатай болдог. Гэтэл мансуурах бодис, сэтгэцэд нөлөөт эм бэлдмэл хэрэглэгчдийн балгаар унтуулагч бодисыг манай улсад оруулж ирэхгүй, ирснийг нь мал эмнэлгээс урьтаад өнөөх гайхалууд өөртөө тарьчихдаг тухай “Хустайн байгалийн цогцолборт газар”-ын судлаач, судалгаа, сургалтын албаны менежер Д.Өсөхжаргал ярилаа.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тэрбээр “Бид яг л эмэгтэй хүнд мэс засал хийж байгаа мэт гүүг унтуулж байгаад унагыг татаж гаргаж ээжийг нь авардаг. Гүүг нэгдүгээрт унтуулаад, хоёрдугаарт тайвшруулаад, гуравдугаарт савны агшилтыг нь багасгаж байж унагыг татаж авна. Ингэхийн тулд маш олон тайвшруулах бодис хэрэг болдог. Гэтэл энэ бодисыг нь хар тамхичид хэрэглээд өөртөө тарьчихаад байдаг. Мал эмнэлгээс урьтаад өнөөдүүл өөртөө тарьчихаад байгаа учраас бүх бодисоо хорьчихдог. Үүнтэй холбоотойгоор асар олон төсөл зогсож байдаг.

 

Тухайлбал Оюутолгойн шугам бүтэц буюу урагш хил рүү орж байгаа төмөр зам болон авто замын аль хэсэгт хурдыг удаашруулж хулан, хар сүүлтийн гарцыг нөхцөлдүүлэх, газрын дээрх болон доорх гарцыг төлөвлөхийн тулд 50-60 хулан, хар сүүлтийг хүзүүвчлээд зам гарах магадлалтай газруудыг олдог. Хүзүүвчлэхийн тулд хуланг унтуулах хэрэг гардаг, бодис нь орж ирдэггүй. Нэг хулангийн хүзүүвч дунджаар 4 мянган ам.долларын үнэтэй Үүн дээр ажиллах хүчний зардал нэмэгдэнэ. Энэ мэт асар их хэмжээний төслүүд зөвхөн тэр болж, бүтэхгүй нөхдүүдтэй холбоотойгоор гацаж байдаг” хэмээлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Тахиас гадна баавгай, буга зэрэг өөр олон төрлийн амьтан унтуулах шаардлага тулгардаг байна. Тухайлбал Хустайн байгалийн цогцолборт газраас энэ жил 10 буга Богд уул руу тээвэрлэж амжилттай нутагшуулжээ. Ингэж бусад тусгай хамгаалалттай газарт ан амьтдыг тархаан байршуулснаар биологийн олон янз байдал, генетикийг дэмжих ач холбогдолтой аж. Нэг буга 300 орчим килограмм жинтэй аж. Бугыг унтуулахад хар тамхи, мансуурулах төрлийн бодис хэрэглэдэг. Гэтэл бугаас урьтаад “хар тамхичид” энэ бодисыг нь хэрэглээд байгаль хамгаалагчдын ажилд маш их төвөг учруулдаг байна.

 

Г.Сүрэн

Shuud.mn
Сонин хачин
irgen:
yu gesen yg um be????? har tamhichid tariag ni avch tarichihaad baidag geed l zugeer yarij baidag...yagaad ter gemt heregee zagdaa, huuliin baiguullaguudad medegdej ter hulgaitaigaa temzdeggui um be ??? Yneheer archaagui um yariad zogsoj baina shdee , ter hariuzlagatai hymyys ni shalgaj yanzlaach ene zavaan asuudlaa !!!!!!!!!!!!!
2020-08-05
k:
ketamin
2020-08-05
Хар тамхичин:
Ямар хар тамхи юм болдоо
2020-08-05
k:
ketamin
Une shuu dee Ajillaa sain hii !!!!!:
Haan ymar baiguullagt heden shirhegiig hen gedeg hund huleelgej ogson be geed gar holiin usegtei baidag shuu dee! Ter erh medeltei nohort l hariuzlaga toozol doo ! Ter Zagdaa Tagnuul ni olood l irne shuu dee! Huivaldchihaagui l bol !!!
2020-08-05
Tagnuul Tsagdaa ajilaa hiil dee:
Hurelsuhee naad humuusee ajil hiilgeech. Chi TOM TOM hutsalgui naad tagnuul tsagdaa hodolgooch
2020-08-05