Монголын даамчид топ-4 багийн нэгээр шалгарлаа
2020-08-05

Бүтэн сар хагасын турш үргэлжилж буй Дэлхийн даамын холбооны "Үндэстнүүдийн цом" тэмцээн өндөрлөх шатанд орлоо.

 

 

Энэхүү онлайн тэмцээнд эрэгтэй 29, эмэгтэй 11 улсын баг гараанаас эхлэн өрсөлдсөн бөгөөд манай бүсгүйчүүд (дундаж нас нь 18.25) шөвгийн дөрөвт шалгараад байна.

 

Тэд тэмцээний эхний шатанд Голланд, Суринам, Эстони, Бразил, Беларусийг хожин, Латви, Израиль, БНХАУ-тай тэнцэн, ОХУ, Украинд дийлдэн хэсгээсээ дөрөвдүгээр байраар шалгарсан юм. Улмаар хасагдах шатанд олон улсын их мастер Жан Ю, Жао Ханчинь тэргүүтэй БНХАУ-ын хүчтэй багийг хоёр тоглолт дараалан 6:2, 8:0-оор илүүрхсэн.

 

Ийнхүү хагас шигшээд дэлхийн аварга Тамара Тансыккужина, Дэлхийн цомын аварга Айгуль Идрисова болон өсвөр залуучуудын ДАШТ-ий медальт шилдэг тамирчдаас бүрдсэн ОХУ-ын багтай оноолт таарлаа. Наймдугаар сарын 10, 11-ний 22.00 цагаас явагдах энэ тулааны ялагч нь Украин - Латви/Беларусийн хожсонтой нь аваргын төлөө өрсөлдөнө.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин
шөвгийн 4 хараахан биш байна. одоо, ялвал хагас финалд буюу шөвгийн 4т шүү дээ
2020-08-05