Д.Чинзориг: Зам засварын ажлуудыг хичээл эхлэхээс өмнө дуусгана
2020-08-05

 

Нийслэлийн өвөлжилтийн бэлтгэл ажил хангах хүрээнд инженерийн шугам сүлжээ, дэд бүтцийн чиглэлээр хийгдэж байгаа ажлууд болон зарим томоохон авто зам, туслах замыг хааж хөдөлгөөн зохион байгуулалт хийх болсон талаар мэдээлэл хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

Замын хөдөлгөөн удирдлага инженерчлэлийн газрын мэргэжилтэн Д.Чинзориг "Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн 2020 оны тавдугаар сарын 21-ний хурлаар өнгөрсөн болон ирэх өвөлжилтийн бэлтгэл ажлуудыг танилцуулж Нийслэлийн засаг даргын зөвлөлийн хурлаар оруулснаар нийслэлийн  Засаг даргын  захирамж гарсан. Энэ захирамжаар 26 чиглэлээр холбогдох харьяа газар, инженер хангамжийн газар болон дүүргүүдэд чиглэл, үүрэг даалгаврыг өгсөн.


Бидэнд нийслэлд 300 газар орц, гарц гаргах, сэтлэх хүсэлт ирсэн. Үүнээс 126 газар зөвшөөрлийг олгосон. Тухайн зөвшөөрлийг өгөхдөө хөдөлгөөн зохион байгуулалтын зураглал хийгээд Тээврийн цагдаагийн газар, Замын хөдөлгөөн инженерчлэлийн газар, Авто замын хөгжлийн газруудтай зөвшилцсөн юм. Энэ засварын ажлын хүрээнд хэд хэдэн авто замыг хаах болсон. 


1. Дахь-эхийн авто зам 7,27-8,11ний хүртэл 2,2 км замыг хаасан. Хэсэг хэсгээр нь хэсэгчилж нээнэ.  Засвар хийгдэж буй замын эхлэл төгсгөл дээр хөдөлгөөн зохион байгуулалт, аюулгүй байдлуудыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байрлуулсан. Наймдугаар сарын 11-ний өдөр эхний хэсэг нь нээгдэнэ.цаашлаад энэ сарын 30-ныг хүртэл үлдсэн засварын ажил үргэлжилнэ.


2. Дөлгөөн нуурын уулзвараас Баянбүрдийн тойрог хүртэл 0,6 км нэг урсгалыг хаасан. Үүнд энэ замын нэг урсгал буюу зүүнээс баруун тийш явсан чиглэл юм. Сонгон зорчих замыг иргэдийг мэдээлсэн. Баруунаас зүүн тийш явах зам нь хуучин өөрийн урсгалаар явах бол зүүнээс баруун тийш явж байгаа нийтийн тээврийн хэрэгслүүд 32-ын тойргоор явах зохицуулалт хийсэн.


3. Эх нялхсын хойд уулзварыг энэ сарын 8-9-ныг шилжих шөнө хаана, хөдөлгөөн засварыг зохицуулж, аюулгүй байдлыг хангасан тэмдэг тэмдэглэгээнүүдийг байршуулна.


4. БГД-ийн 13-р хороо Хасбаатарын гудамжийг наймдугаар сарын 9-23-ны хооронд хааж 14 хоногийн хугацаанд хаана. Урдуураа явдаг тээврийн хэрэгслүүд төв замаараа Энэбишийн өргөн чөлөөгөөр зорчих боломжтой.


5. Чингис хааны музейн барилгын ажлын хүрээнд ЧД-ийн нэгдүгээр эмнэлгийн орц гарцын хэсэг зам хаагдана.Чингис хааны музейн зүүн уулзвараас хойшоогоо СУИС-ийн зүүн уулзвар хүртэл бүтэн хаагдахаар төлөвлөж байгаа.


6. Баянхошууны Жанцангийн уулзварыг энэ сарын 8-9-ныг өглөөний 13 цаг хүртэл хаана. Нийт жолооч нартаа өөрсдийн аюулгүй байдлыг хангах,  түгжрэлгүй замыг олж явахыг уриалж байна.


Мөн сургууль, цэцэрлэг эхлэх  болсноор замын ачааллыг эхлэхээс өмнө дээрх замын ажлуудыг гүйцэтгэж дуусгана" гэв.


 Э.Үүрийнцолмон

Shuud.mn
Сонин хачин