Дэлхий дахин Ливаны гашуудлыг хуваалцаж байна
2020-08-05


Ливаны нийслэл Бейрут хотод хүчтэй дэлбэрэлт болж, олон хүний амь эрсэдсэн эмгэнэлт хэрэг болсон. Тодруулбал, Бейрутын боомт дээр хүчтэй дэлбэрэлт болсны улмаас ойролцоох дүүргүүдийн байшин барилга бүхэлдээ нурж, 78 хүн амиа алдан, 4000 орчим хүн шархадсан юм. 

 

Дэлхий нийт Ливанд тохиолдсон энэхүү уй гашууг хуваалцан, Ливаны ард түмэнтэй энэ цаг үед хамт байгаагаа илэрхийлсээр байна. ОХУ, Саудын Араб, Кувейт, Израиль, Турк, Их Британи, Герман, АНУ зэрэг орнууд Ливаны Ерөнхийлөгчид эмгэнэлийн цахилгаан утас илгээсэн бол Франц улс Ливан руу иргэний хамгаалалтын хүчний отряд болон яаралтай тусламжийн эмч нарыг илгээнэ хэмээн мэдэгджээ. 

 

Мөн Катар болон Иракийн эрх баригчид Бейрутад хээрийн эмнэлэг байгуулахад бэлэн байгаагаа илэрхийлсэн бол Египетийн Гизагийн цац суварга болон Дубайн Бурж-Халиф цамхагийг өнгөрсөн шөнө Ливаны төрийн далбааны өнгөөр гэрэлтүүлж, Ливаны ард түмнийг хүнд үед дэмжиж байгаагаа илэрхийлжээ. 

 

 

Shuud.mn
Сонин хачин
Тэр холын дипломат харилцаа ч байхгүй дайсан гэмээр Лалын шашинтай оронд болсон вм Монголд ямар хамаа байнаа. Тэрийг харж байх хооронд улсын мөнгөөр тэрбумтан болсон МАН-нхан чинь цагаадаад, эсвэл Хятадыг гуйж хачин хачин юм хийчэх гээд хэцүү байна шүү
2020-08-05