COVID-19: Олон орон хөл хориогоо дахин чангатгаж байна
2020-08-05

Дэлхий дахинаа коронавирусийн халдварын батлагдсан тохиолдолл 18,5 саяыг хэдийнэ давлаа. Улмаар Австрали, Филиппин зэрэг олон орон хөл хорионы арга хэмжээгээ дахин сэргээж, хязгаарлалтуудыг чангатгаж эхлэхээс аргагүй болсон байна. 

 

Харин халдварын тохиолдол хэдийнэ таван саяд хүрсэн АНУ дахин хязгаарлалт, хөл хорио тавих төлөвлөгөөгүй байгаа гэж Трамп мэдэгдсэн байна. Түүнчлэн вирусийн дэгдэлтэд Хятадыг буруутгасан хэвээр байгаа бөгөөд Хятадын хяналт эсвэл нөлөөнд байдаг, энэ улсын өмчлөлийн байгууллагуудад тусламж дэмжлэг олгохыг хориглох саналыг сенат гаргажээ. 

 

Өмнөд Америкт нөхцөл байдал хүндэрч байна. Бразилд хоногт 50 мянга гаруй халдварын тохиолдол бүртгэгдэж, засгийн газрын гишүүд нь ч коронавирусийн халдварыг ээлж дараалан авсаар байгаа юм. Энэ улсын засгийн газрын гишүүний коронавирусийн шинжилгээ эерэг гарснаар нийтдээ найман сайд COVID-19 халдвар авчээ.

 

Харин Мексикийн нутаг дэвсгэрийн тал хувьд нь тахлын аюулын дээд түвшин үйлчилж, улмаас 90 мянга орчим нийтийн хоолны газруудыг хаасан байна. Энэ салбарыг дахин сэргээхэд дор хаяж нэг жилийн хугацаа шаардагдана гэж эрх баригчид мэдэгджээ.

 

Австрали улс хилээ шуурхайлан хааж, хатуу хөл хорио тогтоож байгаа талаар зарлаж байна. Шинэ Өмнөд Уэльс болон Австралийн нийслэлийг коронавирусийн голомт гэж тус улсын ерөнхий эрүүл ахуйч эмч зарласан бөгөөд наймдугаар сарын найманд шилжих шөнө хилээ хаахаар болсон байна.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин