COVID-19: Хятад Азербайжан руу эмч нарын баг илгээв
2020-08-05

БНХАУ Азербайжан руу эмч нарын баг илгээсэн талаар Синхуа агентлаг мэдээллээ. Эмч нар шинэ төрлийн коронавирусийн тахалтай тэмцэхэд тусална гэж Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь мэдэгдсэн байна. 

 

БНХАУ-ын Эрүүл мэндийн үндэсний комиссоос бүрдүүлсэн багт Сычуань мужийн шинжээчид багтаж байгаа бөгөөд тэд наймдугаар сарын дөрөвний өдөр Азербайжаныг зорьжээ.

 

Энд дуулгахад, цар тахал эхэлснээс хойш Азербайжанд 32 910 халдвар бүртгэгдсэнээс 28 348 хүн эдгэрч, 473 хүн нас барсан байна. Энэ улсад халдварын тоо шинээр нэмэгдсээр байгаа ч хөл хориог өнөөдөр буюу наймдугаар сарын тавны өдрөөс сулруулахаар болжээ. Ингэснээр мессежээр ирсэн зөвшөөрөл, албаны үнэмлэх зэрэг тусгай зөвшөөрлөөр л гэрээсээ гардаг байсан журмыг цуцалж байна. 

 

Мөн наймдугаар сарын тавны өдрөөс эхлэн орон даяар анран шарлагын газрууд нээгдэж,өглөөний 08.00 цагаас үдшийн 21.00 цаг хүртэл ажиллахаар болжээ. Гэхдээ энэ улсын 13 бүс нутагт онцгой хөл хорио энэ сарыг дуустал үргэлжлэх юм байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин