Хүүхэд бүрт олгох 100 мянган төгрөгийг 2020 он дуустал олгоно
2020-08-05

 

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Сангийн сайд Ч.Хүрэлбаатар танилцуулж байна.  Тэрбээр, 

 

-Өнөөдөр засгийн газрын хуралдаанаар Монгол Улсын 2020 оны нэгдсэн төсөвт хийх тодотголын талаар танилцууллаа. Коронавирусийн цар тахалтай холбоотой дэлхийн эдийн засаг 2020 онд 5-6 хувиар унахаар ажиглагдаж байгаа. Хэдийгээр энэ онд дэлхийн эдийн засаг 5-6 хувиар унахаар байгаа ч 2021 онд дэлхийн эдийн засаг  5-7 хувиар өснө гэсэн тооцоо гаргаж байна. Үүнтэй уялдуулаад Хятадын эдийн засгийн хөгжлийн хандлага 2021 оны төсвийн эдийн засгийн өсөлтийн байдалтай уялдуулаад Монгол улсын эдийн засгийн төлвийг Сангийн яам хийж, төсвийн тодотголоо хийж Засгийн газарт танилцууллаа. 

 

Төсвийн тодотголыг хийхдээ хэд хэдэн зарчим баримталсан. Нэгдүгээрт, иргэд, ААН-ийн хувьд коронавирусийн энэ үед авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний нэлээдийг үргэлжлүүлэхээр тусгасан. Хоёрдугаарт, эрүүл мэндийн салбарт авч хэрэгжүүлэх арга хэмжээний зардлыг нэмнэ. Гуравдугаарт,  экспортын орлогыг нэмэгдүүлэх чиглэлээр арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлнэ. Коронавирусийн энэ үед дэлхийн улс орнууд цахим шилжилтийг сайн хийж байна. Тиймээс манай улсын хувьд цахим шилжилтийг хийнэ. Харин хөрөнгө оруулалтын тухайд энэ жилдээ гэрээ байгуулж, тендер зарлаж амжаагүй төслүүдийг хасах, санхүүжилтийг нь бууруулах зарчим баримтална. 

 

Хүүхэд бүрт олгодог 100 мянган төгрөг аравдугаар сарын 01-нээр дуусгавар болох  байсан ч 2020 он дуустал олгоно. Үүнд 322 тэрбум төгрөг шаардлагатай.

 

Нийгмийн халамжаас мөнгө авдаг тэтгэмжийг 100 мянгаар нэмэгдүүлсэн арга хэмжээг 2020 он дуустал үргэлжлүүлнэ.

 

Хүнсний талоны хангамжийг мөн 2020 он  дуустал олгоно.

 

Байнгын асаргаа шаарддаг хүүхдийн тэтгэмжийг 100 мянган төгрөгөөр нэмсэн. Энэ шийдвэр мөн цаашид үргэлжилнэ.

 

НДШ-ийг аравдугаар сарын 01-нийг хүртэл тэглэсэн байсан.  Үүнийг ажил олгогч 5, даатгуулагч 5 хувь, нийт 10 хувь болгон тогтоов. Үүнд 144 тэрбум төгрөгийг нэмэлтээр улсын төсвөөс гаргана. Үүнд 144 тэрбум төгрөг шаардлагатай.

 

Жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөг бол ААНОАТ-ыг он дуустал тэглэнэ.

 

Түрээсийн төлбөрөө бууруулсан ААН-үүдэд авч хэрэгжүүлсэн, түрээсийн орлогод ноогдсон  татварыг тэглэсэн шийдвэрийг үргэлжлүүлнэ. Үүнд 100 орчим аж ахуй нэгж 25 мянга  орчим бизнес эрхлэгчид холбогдох хөнгөлөлтийг үзүүлнэ. 

 

Эрүүл мэндийн салбартай холбоотой хил гаалийн болон нэмэгдсэн өртгийн албан татвараас тэглэх арга хэмжээг үргэлжлүүлэн авч хэрэгжүүлнэ. 

 

Эрүүл мэндийн салбарын 115 тэрбум төгрөгийн санхүүжилт нэмэгдүүлнэ. Амны хаалт, эм эмнэлгийн хэрэгсэл, хамгаалах хувцас зэрэгт 71 орчим  тэрбум төгрөг, улирлын томуугийн вакцины зардал 22,3 тэрбум төрөг зардлыг оруулж байна.  Халдвар тээсэн хүмүүстэй нүүр тулан ажиллаж байгаа хүмүүс болон бусад салбарын хүмүүсийн илүү цагийн цалин олгох зардал олгоно.

 

Орлого талдаа эхний хагас жилийн байдлаар 1,2 их наяд төгрөгийн орлого буураад явж байна. Үүнд экспортын бараа бүтээгдэхүүний үнэ буурах, хэмжээ буурахтай холбоотой орлого буурсан. Мөн коронавирустэй холбоотой нэлээдгүй олон татварыг тэглэсэн байсан. Энэ арга хэмжээнүүдийг үргэлжлүүлээд явсан бол 3,4 их наяд төгрөгөөр орлого тасрах байсан. Үүнтэй холбоотой дээрх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж байна. Нийтдээ 3,8 их наяд төгрөгийн төсвийн алдагдалтай төсөв гарахаар байна. Үүнээс 1,6 их наяд төгрөг нь гадны зээл тусламжаар хэрэгжих төсөв гэж үзэж байгаа учраас санхүүжих эх үүсвэр нь бэлэн байгаа. Бусад дээр нь өглөг, авлагаа барагдуулах, Засгийн газрын үнэт цаасыг босгох, мөн хөтөлбөрийн зээлийг оруулах замаар санхүүжүүлнэ. 

 

Г.Мичидмаа 

Shuud.mn
Сонин хачин
ахмад:
Зээлгүй АХМАДУУДАА энэ хүнд үед сар бүр 100000 олгуулж өгөөч ээ
2020-08-13
kub:
songuuliin umnu khoino 6 sar olgodog mungu yumuudaa
2020-08-06
Зочин:
Орон нутгийн сонгуульд оноо авах заль уу малууд аа? Эдийн засаг элгээрээ биш бүтэн өехийгөөрөө мөлхөөд хэзээ ч босож чадахгүй харанхуй хар ангал руу ахиухан гулсчаад байхад хүнээс зээлж мөнгө өгсөөр нүглийн нүдийг мөнгөөр хуурсаар хир удах юм бэ новшнууд аа. Бараг л сонгууль дуусаагүй байхад л хөгжүүлчих гээд байсан нөгөө амлалтууд хаашаа орчив. Амралт зугаалга, айраг цагаа эргүүлээд нөгөө айхтар хүчээ нэгтгэдэг Хүрэлсүхийн хүн сүрэг сураг байхгүй шүү.
2020-08-05
харамсалтай:
ТӨСӨВТ мөнгө байгаа юу? ХААНААС зээл авах вэ хэмээн ЗЭЭЛийн сайд толгойгоо гашилгаж байна уу?
2020-08-05
-ukj:
Зээлтэй нэрээр дээгүүрээ л авцгаасаншдээ
2020-08-05
ghbg;:
Зээл тэглүүлээгүй АХМАдуудад ТӨРөөс харж үзэж бгаа юм юУ Ч АЛГА МОНГОЛД Хөгшчүүдээ ЯЛГАВАРЛАН ГАДУУРХАЛТ АРАЙ Л ДЭНДЭЖ БНА!!!
2020-08-05
-ukj:
Зээлтэй нэрээр дээгүүрээ л авцгаасаншдээ