Бейрутын дэлбэрэлт: ОХУ Ливанд тусламж үзүүлэхээр 5 онгоц хөөргөнө
2020-08-05

ОХУ-ын Онцгой байдлын яам Ливаны нийслэл Бейрут хотруу дэлбэрэлтийн хор уршгийг арилгахад туслах зорилгоор таван онгоц илгээнэ гэж тус яамны хэвлэлийн алба мэдээлснийг Regnum агентлаг дамжууллаа. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, тусгай онгоцууд Ливаны нийслэл рүү нүүдлийн эмнэлэг, эмч, аврагчдыг хүргэх юм байна. Түүнчлэн Бейрут хотод шинэ коронавирусийн халдварыг илрүүлэх лаборатори, тэнд ажиллах мэргэжилтнүүдийг хүргэх аж. Мэргэжилтнүүд Бейрутын тахлын нөхцөл байдалтаөй холбоотойгоор тусгай хувцас хэрэглэл, хамгаалалтын хэрэгслээр хангагдсан байх гэнэ. 

Бейрут: Амиа алдсан хүний тоо 100-д хүрэв

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин