Р.Надаль “US Open”-д оролцохгүй
2020-08-06

 

Испанийн теннисчин Рафаэль Надаль энэ сарын сүүлээр АНУ-ын Нью-Йорк хотод эхлэх Америкийн нээлттэй тэмцээнд коронавирусын үр дагавраас үүдэн оролцохгүй гэдгээ мэдэгдлээ.

 

Талбайн теннисний "Их дуулга"-ын 19 цомын эзэн тэрбээр 140 жилийн түүхтэй “US Open” тэмцээд дөрвөн удаа түрүүлсний дотор ноднингийн тэмцээний түрүүг хүртэхдээ Данийл Медведевтэй таван үеийн урт тоглолт хийж байв. Дэлхийн шилдэг теннисчдээс мөн Швейцарийн Рожер Федерер "US Open" болон энэ жилийн АТР-гийн бүх тэмцээнийг өнжихөөр шийдээд байгаа юм.

 

М.Бүүвэй

Shuud.mn
Сонин хачин