НҮБ улс орнуудыг цөмийн зэвсгээс татгалзахыг уриалав
2020-08-06

Дэлхийн бүх орнууд цөмийн зэвсгийг бүрэн устгах замдаа эргэн орох хэрэгтэй гэж НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Антониу Гутерриш уриалсан талаар НҮБ-ын цахим хуудсан дээр мэдээлжээ. 

 

Ерөнхий нарийн бичгийн даргын мэдэгдлийг Японы Хирошима хот дээр атомын бөмбөг хаясны 75 жилд зориулан бэлтгэсэн байна. НҮБ байгуулагдсан цагаасаа эхлэн цөмийн зэвсгийг бүрэн устгахын төлөө зогсож байгаа гэж Гутерриш мэдэгдэлдээ онцолжээ.

 

Түүнчлэн хүйтэн дайн дууссаны дараа хийсэн цөмийн зэвсгийн хяналтын талаарх тохиролцоонд одоо аюул заналхийлж байгааг ч цохон тэмдэглэсэн байна. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин