Согтуурсан үедээ Туул голын усанд толгойгоо норгох гэж байгаад осолджээ
8-6
Гэрэл зургийг MPA.mn

 

Нийслэлийн Баянзүрх дүүргийн 11 дүгээр хороо, “Баянзүрхийн гүүр”-ийн доор “Туул” голд тус дүүргийн иргэн Н /38 настай, эрэгтэй, согтууруулах ундаа хэрэглэсэн/ мөн өдрийн 18:50 цагийн орчим “Туул” голын усанд толгойгоо норгох гэж байгаад голын усанд унажээ.

 

Ослын тухай дуудлагыг 08.04-ний өдрийн 19:10 цагт хүлээн авч нийслэлийн Аврах анги-105-ын алба хаагчид эрэн хайх ажиллагааг зохион байгуулж байна.

 

Иймд:

 

– Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

 

– Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

 

– Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

 

– Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

 

– Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг Онцгой байдлын ерөнхий газраас анхааруулж байна

 

Shuud.mn
Сонин хачин
Tolgoigoo mash sain norgoz ee
2020-08-06