ФОТО: Дэлбэрэлтийн дараах Бейрут хот

img

 

Наймдугаар сарын дөрөвний үдэш Ливаны нийслэлийн тэнгисийн боомт дээр хүчтэй дэлбэрэлт болсон. Агуулахад хадгалагдаж байсан аюултай бодис дэлбэрсний улмаас Бейрут хотын барилга байгууламжийн тал орчим хувь нь эвдэрч сүйдсэн юм. Дэлбэрэлтийн дараах Бейрут хотын гэрэл зургуудыг АиФ агентлаг нийтэлжээ.

 

Газар хөдлөл судлаачдын мэдээлснээр, дэлбэрэлтийн хүч 4,5 магнитудын хүчтэй газар хөдлөлттэй адил байсан гэнэ. Дэлбэрэлтийн дуу чимээ голомтоос 250 км зайд орших Кипр улсад сонсогдсон бол дэлбэрэлтээс үүдсэн үүл Сирийн Дамаск хотод хүрчээ. 

 

Бейрутын захирагч Марван Аббудын өгүүлснээр, дэлбэрэлтийн долгионоос үүдсэн эвдрэл гэмтлийн улмаас 300 000 орчим хүн орон гэргүй болжээ. Эрэн хайх, аврах ажиллагаа үргэлжилж, хүмүүсийг нуранган доороос гаргасаар байна. 

 

Дэлбэрэлтийн улмаас 135 хүн амиа алдаж, 5000 орчим хүн гэмтэж бэртжээ. Эмгэнэлт хэрэг гарсантай холбоотойгоор Ливан даяар үндэсний гашуудлын өдөр зарласан юм.

 

Аммонийн нитрат дэлбэрсэн шалтгаан өнөө хэр тодорхойгүй. Род-Айлендийн их сургуулийн химич, профессор Жимми Окслейгийн өгүүлснээр агуулахад хэвийн нөхцөлд, энгийн температуртай байх үед аммонийн нитрат амархан дөл авалцдаггүй гэнэ. Болсон явдлын тухайд, аммонийн нитратын аюултай химийн урвал үүсгэсэн дэлбэрэлт гарсан байх гэж эрдэмтэн таамаглажээ. Эхний дэлбэрэлт болон түүний араас гарсан гал түймэр гагнуурын аппаратын очноос үүдэлтэй байж болзошгүй гэж шинжээчид таамаглаж байгаа юм. 

 

Бейрутын захирагч Марван Аббуд хотод нь болсон дэлбэрэлтийг Хирошима Нагасакигийн бөмбөгдөлттэй зүйрлэсэн байна. Түүний өгүүлснээр хохирлын хэмжээ 3-5 тэрбум ам.доллар гэсэн урьдчилсан тооцоо гарчээ.

Бейрут: Ливанд дэлхий нийт гар сунгаж, Кипр эмгэнэлт явдлаас сургамж авав

Г.Бямбасүрэн

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Gbv:
Gbbb
2020-08-08