Сири дэх Америкийн цэргийн бааз руу пуужин харважээ
2020-08-06

Сирийн Хасеке мужид байрлах Америкийн цэргийн бааз пуужингийн дайралтад өртсөн талаар РИА Новости мэдээлжээ. 

 

Эх сурвалжийн мэдээлснээр, аш-Шаддади хотод байх цэргийн объект руу үл мэдэгдэх этгээдүүд халдсан байна. Сирийн хэвлэлүүд энэ объектыг "хууль бус" хэмээн мэдээлсэн бөгөөд учир нь Сирийн эрх баригчид АНУ-ын цэргүүд тус улсын нутаг дэвсгэр дээр байгаа нь тусгаар тогтнол болон олон улсын эрхзүйгш зөрчиж байна хэмээн үздэг. 

 

Сүүлийн үед Сири дэх Америкийн цэргүүдийн эсрэг энэ төрлийн халдлага үйлдэгдэх нь нэмэгдэж байгаа ч Пентагон няцаадаг юм.  Өмнө нь, Сири дэх АНУ-ын армийн цуваа руу үл мэдэгдэх этгээдүүд халдаж, Америкийн гурван цэрэг, Сирийн таван дайчин шархадсан гэсэн мэдээлэл гарч байлаа. Тухайн үед АНУ-ын армийн албан хаагчдын цувааг "Сирийн ардчилсан хүч"-нийхэн дагалдан явж байжээ. Улмаар цэргийн алба хаагчид Дейр-эз-Зор мужид зэвсэгт отрядын халдлагад өртсөн байна.

 

Эргэн сануулахад, Сирийн иргэний дайн 2011 оны гуравдугаар сард эхэлсэн. Сөргөлдөөний гол талууд нь тус улсын Ерөнхийлөгч Башар Асадын талд байгаа засгийн газрын хүчин болон сөрөг хүчин, исламын бүлэглэлүүд юм. Сөрөг хүчнийг АНУ болон Европын орнууд дэмждэг бол Орос улс Асадын засгийн газарт дэмжлэг үзүүлдэг.

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин
Hehe:
Хэн ч америкийг сирид уриагуй шуу дээ. Дураараа аашлих юм даа их гурэнууд
2020-08-06