А.Амбасэлмаа: 16 хүн эдгэрч, 441 хүний шинжилгээний хариу СӨРӨГ гарлаа
2020-08-06

 

Эрүүл мэндийн яамнаас covid-19 халдварын цаг үеийн нөхцөл байдлын тухай ээлжит мэдээллийг /2020.08.06/ хийлээ. Хэвлэлийн хуралд ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа, Эрүүл мэндийн яамны тандалт, шуурхай  удирдлагын хэлтсийн дарга Д.Нарангэрэл, ЭМЯ-ны Гадаад харилцааны хэлтсийн дарга Б.Янжмаа, ДЭМБ-ын мэргэжилтэн О.Ариунтуяа нарын албаны хүмүүс оролцов.

 

Дэлхийн 216 улс оронд коронавирусийн халдвар бүртгэгдлээ. Нийт 18 сая 640 мянган хүн халдвар авч, 750 мянган хүн нас баржээ. Сүүлийн 24 цагийн байдлаар өвчлөл 206 мянга гаруйгаар  нэмэгдсэн байна. 

 

Манай улсад ажиглалтаас 520 хүн гарч гэрийн ажиглалт руу шилжсэн бол 273 хүн шинээр ажиглалтад  орлоо.  Ажиглалтад нийт 2579 хүн байна. Орон нутгийн 16 чиглэлийн галт тэргэнд төмөр замын нэгдсэн эмнэлгийн эмч, ажилтан ажиллаж, 7000 гаруй хүнд тандалт хийлээ. Коронавирусийн сэжигтэй тохиолдол  илрээгүй.119 дугаарын утсанд  123  дуудлага ирсэн байна. 119 шуурхай дугаарын аппликейшнд  гурван дуудлага ирсэн. 

 

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа:

 

-ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн лаборатори, Дархан-Уул аймгийн лабораторид нийт 441 хүнд шинжилгээ хийлээ. Коронавирус илрээгүй.

 

Эдгээр шинжилгээг задалж хэлбэл, энэ сарын 05-нд Сиэтл-Улаанбаатар чиглэлийн  нислэгээр  ирсэн  251 хүний  шинжилгээ, ажиглах байранд байгаа 53 хүний давтан шинжилгээ, сувилалд тусгаарлагдаж байгаа есөн хүний давтан шинжилгээ, 13 эмч ажилчдын шинжилгээ,  Алтанбулагийн боомтоор орж ирсэн 27 ачаа тээврийн жолоочийн шинжилгээ, Сэлэнгэ, Дорноговьаймагт тусгаарлагдаж байгаа хоёр хүний шинжилгээ, Замын-Үүд боомтод тусгаарлагдаж  байгаа 86 хүний шинжилгээ байна. 

 

 

Сайн мэдээ 16 хүн эдгэрч дараагийн сувилал руу шилжлээ. Эдгээр иргэдийн 14 нь энхийг сахиулагчид бол долдугаар сарын 15-нд ирсэн хоёр иргэн  байна.  

 

Манай улсын нийт батлагдсан тохиолдол 293 байна. Үүнээс эдгэрсэн тохиолдол 260 боллоо. Харин эмчилгээнд 33  хүн байгаа. Биеийн байдлаар нь үнэлбэл 30 хүн хөнгөн, гурван хүн хүндэвтэр  байна. ХӨСҮТ-д 60 хүн эмчилгээ тандалтад байна. ХӨСҮТ-д наймдугаар сарын 01-нд Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэгээр ирсэн нэг иргэн, элэгний өөрчлөлттэй  биеийн байдал хүнд байна. Тухайн хүнд коронавирусийн шинжилгээ хийхэд сөрөг гарсан гэлээ. 

 

Г.Мичидмаа

Shuud.mn
Сонин хачин
төрийн томчуудын ах дүү наршдээ:
УИХ-н УРИЛГААР
2020-08-06
Mmm:
Emeeltiin hyataduud yamar jurmaar orj irj bgaa ve?
2020-08-06
төрийн томчуудын ах дүү наршдээ:
УИХ-н УРИЛГААР