Хүний нөөцийн аудитыг төрийн албанд нэвтрүүлнэ
2020-08-06

 

Хүний нөөцийн аудитыг төрийн албанд хэрэгжүүлэх талаар хийгдсэн ажлуудад үнэлэлт дүгнэлт өгч цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар Төрийн албаны зөвлөл хэлэлцэв.

 

Төрийн албаны тухай хууль тогтоомж, чадахуйн зарчмын хэрэгжилтийн талаар төрийн байгууллагын үйл ажиллагаанд хийх хүний нөөцийн аудит нь Төрийн албаны тухай хуулийн дагуу төрийн албаны шинэтгэлийн хүрээнд нэвтрүүлж буй цоо шинэ зохицуулалтын нэг бөгөөд төрийн албаны үйл ажиллагаанд хэрэгжих хөндлөнгийн хяналт шалгалт, үнэлгээний системийн шинэ төрөл юм.

 

Одоогийн байдлаар хүний нөөцийн аудитын үзэл баримтлал, журам, хүний нөөцийн аудиторын ёс зүйн журмын төслийг боловсруулж Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлүүдээс саналыг нь авч буйн зэрэгцээ уг ажилд НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөртэй хамтран хэрэгжүүлж буй “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй, мэргэшсэн төрийн албыг төлөвшүүлэх нь” төслөөс зөвлөх үйлчилгээ үзүүлэн ажиллаж байна.

 

Цаашид Үндэсний аудитын газар болон хувийн хэвшилд хүний нөөцийн аудит хийдэг байгууллага, мэргэжлийн хүмүүстэй зөвлөлдөх уулзалт зохион байгуулах, хамтын ажиллагааны оновчтой арга, хэлбэрийг тогтоон хүний нөөцийн аудитын үндсэн болон тулгуур зарчим, мэргэжил, ёс зүй, нийцлийн болон гүйцэтгэлийн аудитын стандарт, арга зүйг төрийн албаны хүний нөөцийн аудитын үйл ажиллагаанд хэвшүүлэх чиглэлээр ажиллахаар тогтлоо.

Shuud.mn
Сонин хачин
Канад бол Оюутолгой дээрхи асуудлыг намжааж, Рио-гийн талд бүх асуудлыг шийдүүлж байхын тулд Төрийн албаны зөвлөлийн нөхдийг урхидсан
2020-09-25