Гурван өдрийн турш Алтанбулаг боомтоор иргэдээ татна
8-6


УОК-ын шийдвэрээр ОХУ-аас эх орноо зорих хүсэлтэй иргэдийг энэ сарын 7-10-ны өдрүүдэд 09.00-18.00 цагийн хооронд Хиагт-Алтанбулаг боомтоор хил нэвтрүүлэхээр болжээ. 


Ирэх хүсэлтэй иргэд харьяа ЭСЯ консулын газартаа бүртгэл хийлгэж УОК-ын тавьсан шаардлагыг мөрдөж коронавирусын шинжилгээ өгөх, тусгаарлагдах байрны төлбөр, тусгаарлах байр руу хүргэх автобусны төлбөр зэргийг тус тус тушаах шаардлагатай юм байна. 


Тусгаарлагдах байрны төлбөр:
 - 0-5 нас хүртэлх хүүхэд үнэ төлбөргүй, 
6-18 нас хүртэлх хүүхэд өдрийн 30,000 төгрөг /21 хоног - нийт 640,000 төгрөг/, 
18-с дээш настай иргэн өдрийн 50,000 төгрөг /нийт 1,050,000 төгрөг/. 
Тусгаарлагдах байр руу хүргэх автобусны төлбөр - 20,000  төгрөг. Хаана  тусгаарлагдах нь тодорхойгүй учраас үнэд өөрчлөлт орох магадлалтай. 


Гүйлгээний утга дээр  хилээр нэвтрэх иргэний овог нэр, регистрийн дугаар, тусгаарлах байрны төлбөр гэдгийг бичнэ. ЖИЧ: Бүртгэл хийлгээгүй, тусгаарлагдах байрны төлбөр төлөөгүй иргэдийг хилээр нэвтрүүлэхгүй. Мөн иргэд  Улаан-Үд хотоос Хиагт хүртэл маршрутын автобусаар эсвэл өөрсдийн унаагаар зорчино гэдгийг анхаарна уу


Нийт төлбөрийг ОБЕГ-ын Хаан банкин дахь 5084538375 тоот дансанд 21 хоногийн тусгаарлах байрны төлбөрөө тушаасан баримт, ОХУ-д түр оршин суух бүртгэлд хамрагдсан хуудас, хувийн аюулгүй байдлаа хангах хэрэгсэл /амны хаалт, бээлий/ зэрэг улсын хилээр нэвтрэхэд шаардлагатай бичиг баримт, хувийн бэлтгэлээ дор бүрнээ сайтар хангах шаардлагатайг Монгол Улсаас ОХУ-д суугаа ЭСЯ-наас зөвлөж байна.

 

Э.Үүрийнцолмон
 

Shuud.mn
Сонин хачин