Н.Лхагвасайхан: Тусгай үүргийн нислэгээр ирсэн хоёр хүн шинжилгээ өгөхгүй гэж “зөрүүдэлсэн”
2020-08-06

УОК-ын Шуурхай штабаас цаг үеийн нөхцөл байдлын талаар өнөөдөр /2020.08.05/ ээлжит мэдээллээ хийлээ.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

ЦЕГ-ын нийтийн хэв журам хамгаалах олон нийтийн аюулгүй байдлыг хангах албаны дарга, хурандаа Н.Лхагвасайхан “Цагдаагийн байгууллагаас  гадаадын мэргэжилтэн зочин, төлөөлөгчид журмын дагуу тусгаарлагдаж, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтыг мөрдөхийг хүсэж байна.

 

Долоодугаар сарын 18-ны өдөр  хорио цээрийн дэглэмийг  иргэн  Х болон Б нар зөрчсөн. Эдгээр иргэн тусгаарлах байранд архи согтууруулах ундаа хэрэглэсэн, хорио цээрийн дэглэмийн дэг зөрчсөн. Мөн Сиатль-Улаанбаатар чиглэлийн нислэгээр ирсэн иргэд “Ковид-19” халдварын шинжилгээ өгөхгүй гэж албан үүргээ гүйцэтгэж байсан ажилчидтай зүй бус харьцсан зөрчил  гарсан. Хорио цээрийн дэглэм дууссаны дараа зөрчил гаргасан  иргэдэд хариуцлагыг нь тооцно. Өнгөрсөн хугацаанд тусгаарлах байранд нийт 519 иргэн зөрчил гаргасан” гэв.

 

Гэрэл зургийг MPA.mn

 

МХЕГ-ын эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Баярболд “Тусгаарлалтын байранд ажиглалтад байгаа дөрвөн хүнээс гомдол ирсэн. Гомдлын дагуу хяналт шалгалт хийж тухайн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуй нэгжийг торгож хаахаас илүүтэй эрүүл ахуйн нөхцөлийг хангуулах тухай шаардлагыг тавин ажилласан. Учир нь тусгаарлан ажиллах байрны хүрэлцээ муу байна. Харин зөрчил нь давтагдаж байгаа байгууллагын үйл ажиллагааг зогсоох хүртэл арга хэмжээ авна.

 

Өнөөдрийн байдлаар 51 нислэгээр 10104, авто замаар 6013 зорчигч 16117 иргэнийг татан авахад Буянт-Ухаа хилийн мэргэжлийн хяналтын газар, Алтанбулаг дахь улсын мэргэжлийн хяналтын байгууллага хяналт шалгалтыг хийж зорчигчдын биеийн халууныг үзэж, эрүүл мэндийн асуумж судалгаа бөглүүлэн эрэмбэлэн тусгаарлах ажлуудыг хийж байна.  

 

Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улаанбаатар хотын гүний хяналтын гурван бүсэд цагдаагийн хамгаалалттай гуравдугаар сарын 14-нөөс эхлэн нийтдээ 2588 жолооч бүхий тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэлт хийсэн” гэлээ.

 

МИАТ ХК коммер эрхэлсэн дэд захирал Я.Өлзийболд “УОК-ын шийдвэрийн дагуу 51 нислэг үйлдлээ. Шинэ чиглэлд 10 улсын 12 нислэг үйлдсэн. Наймдугаар сард  есөн  чиглэлд 14 тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөн ажиллаж байна.  Тусгай үүргийн нислэгийн үнэ тариф ялгаатай байгаа. Учир нь тийзны тариф цаг хугацаанаас хамран үнэ өөр байдаг. Гэхдээ бид эдийн засгийн хүндрэлтэй энэ үед тогтмол үнийг барихыг хичээж байна. Мөн шинээр 20 орчим янзын тариф нэмэгдсэн. Нислэгийн дундаж тариф  400 орчим ам.доллар. Энгийн үед хоёр талдаа зорчигчтой нислэг үйлддэг байсан бол цар тахлын энэ үед явахдаа хүнгүй шахам очиж байгаа учраас тариф нэмэгдсэн гэж ойлгож болно. Тусгай үүргийн онгоцоор ирэх хүмүүсийн 80-90 хувь нь хямдралтай үнээр тийз авсан байсан. Эдгээр иргэнээс зөрүү мөнгийг авч байгаа. Тодорхой хэмжээний алдагдлыг МИАТ-компани үүрч байна. Нислэгийн зардал энгийн үеэс 40-50 хувь нэмэгдсэн. Агаарын хөлгийн бүхээгийг ариутгахаас эхлээд энгийн үеийнхээс илүү олон зардал нэмэгдсэн” гэж ярилаа.

Shuud.mn
Сонин хачин
zochin:
ajilgui arhichin baagiinuud l urj baugaa,sergelen ajiltai amidraltai hvmvvs urehgui.
2020-08-07
Zochin:
Өөр өвчнөө нууж байна дох -той байх сайн шинжилгээ хий наад новшнууддаа хар тамхичид ч байж магадгүй шоронд хий яадаг ч байсан дүрэм журам зөрчсөн гээд тусгаарлалтынх нь дараа шоронд хий
2020-08-06
зочин:
Журам дагана гэж гарын үсэг аваач.
2020-08-06
зочин:
Журам дагана гэж гарын үсэг аваач.
2020-08-06
зочин:
Журам дагана гэж гарын үсэг аваач.
2020-08-06
зочин:
Журам дагана гэж гарын үсэг аваач.
2020-08-06
зочин:
Журам дагана гэж гарын үсэг аваач.
2020-08-06
зочин:
Журам дагана гэж гарын үсэг аваач.
2020-08-06
зочин:
Журам дагана гэж гарын үсэг аваач.
2020-08-06
зочин:
Журам дагана гэж гарын үсэг аваач.
2020-08-06
зочин:
Гадаадын иргэдийг журам дагахыг хүсэж гэжээ. Тэд тусгаарлалтад орохгүй байгаа болж таарч байна уу
2020-08-06
зочин:
Гадаадын иргэдийг журам дагахыг хүсэж гэжээ. Тэд тусгаарлалтад орохгүй байгаа болж таарч байна уу
2020-08-06
huuli bna u guidag yum u tsagda shoron songolt olon shu de
2020-08-06
!!!!:
muu erguu nowshnuud we ! Ambaardaad hulej baigaad shinjilgeeg ni aw !!!! Ugui gewel irsen gazarluugaa ZAIL !!!
2020-08-06
буцаагаад хөөгөөд явуулчаач. дараагийн нислэгээр хүргэж хая наадуулаа
2020-08-06
Зочин:
Ажиглаад байхад гадаадад өндөр боловсролтой хүн авдаг ажлууд хийж байгаагаас бусад муусайн тэнэмэлүүд нь бараг Монголын хамгийн зэрлэг хүмүүжилгүйнүүд нь л тэнэж, энд тэндгүй хулгай хмйж худлаа хэлж явдаг юм бишүү. Одоогийн эх орноо муулаад өвчигнөөд байгаанууд бол дандаа харласан юмнууд л байгаа юм байна.
2020-08-06
Зочин:
Яг үнэн! Авчирах хэрэггүй байсан байна муусайн новшнуудыг.
2020-08-06
irgen:
amerikaas irj baigaa tenemelyyd icheesee amdarch chadahgui guij guvshij ircheed yu geed, hen bolood soliorood baigaa ergyy malnuud ve, delhiid hamgiin ayultai hamgiin ih haldvartai orond baisnaa medeh ch ugui baigaa daa ergyynyyd...archaagui zavaan umnuud
2020-08-06
Зочин:
Яг үнэн! Авчирах хэрэггүй байсан байна муусайн новшнуудыг.