ОХУ: 40-өөс дээш насны иргэд эмнэлгийн үзлэгт хамрагдахад цалинтай чөлөө олгоно
2020-08-06

ОХУ-ын 40-өөс дээш насны ажилл эрхэлдэг иргэд жилд нэг удаа эрүүл мэндийн үзлэгт хамрагдахын тулд ажлаасаа нэг өдрийн цалинтай чөлөө авах боломжтой болжээ. Энэ эрхийг баталгаажуулсан журам наймдугаар сарын 11-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр мөрдөгдөх аж. 

 

Ажилтан эмнэлгийн үзлэгт хамрагдсаны дараа үзлэгт орсныг батлах эмнэлгийн байгууллагын тодорхойлолтыг ажил олгогчдоо үзүүлэх гэнэ. Ингэснээр эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагдсан иргэний ажиллаагүй өдрийн цалинг хэвээр бодох юм байна. 

 

Энд дуулгахад, урьдчилалн сэргийлэх эмнэлгийн үзлэгт 40-өөс дээш насныхныг хамруулахын тулд тэдэнд амралтын нэг өдөр гаргах талаар тусгасан хуулийн төслийг Оросын Засгийн газар энэ оны хоёрдугаар сард дэмжсэн юм. Улмаар энэ хуулинд Оросын Ерөнхийлөгч Владимир Путин долдугаар сарын 31-ний өдөр гарын үсэг зуржээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин