COVID-19: Дэлхийн даяар хоногт халдварын тоо 300 мянгаар нэмэгджээ
2020-08-06

Цар тахал эхэлснээс хойш дэлхий даяар коронавирусийн халдвар авсан хүний тоо 18 812 355 болсон талаар Жон Хопкинсийн их сургууль мэдээллээ. 

 

Халдварын тоогоор АНУ тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд энэ улсад COVID-19 вирусийн халдварын хүний тоо 4 823 891 болжээ. Харин 2,8 сая гаруй халдварын тохиолдолл бүртгэгдсэн Бразил улс хоёрдугаарт, 1,9 сая халдварын тохиолдолтой Энэтхэг улс гуравдугаарт бичигдэж байна.Хойд хөрш ОХУ эдгээр гурван орны араас бичигдэж байгаа бөгөөд тус улсад халдварын тохиолдол 864 948 болжээ.

 

Жон Хопкинсийн их сургуулийн мэдээллээр, наймдугаар сарын зургааны өглөөний байдлаар коронавирусийн халдварын улмаас нас барсан хүний тоо дэлхий даяар 707 704 болжээ. Энэ үзүүлэлтээр мөн л АНУ тэргүүлж байгаа бөгөөд тус улсад 160 мянган нас баралт бүртгэгдсэн байна. Харин дэлхий даяар хоногт бүртгэгдсэн халдварын тохиолдол 300 мянга байжээ. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин