Дундговь аймгийн хэмжээнд 17 мянга гаруй мал хорогджээ
2020-08-07
Гэрэл зургийг MPA.mn

 

Дундговь аймгийн нийт газар нутгийн 95,2 хувь буюу 7116,5 мян.га талбайг ХАА-н эдэлбэр газар эзэлдэг ба үүний 99,9 хувь буюу 7112,5 мян/га талбайг бэлчээрийн талбай эзэлж байна. Засаг захиргааны хувьд 15 сум, 67 багтай.


Аймгийн хэмжээнд 7248 малчин өрхтэй үүнд 12241 малчин мал аж ахуйн салбарт ажиллаж байна. Аймгийн нийт хүн амын 26.4 хувийг малчид эзэлж байна. Нийт малчдын 42.6 хувь буюу 5210 эмэгтэй, 57.4 хувь буюу 7031 эрэгтэй байна. Малчдыг насны бүлгээр авч үзвэл 30 хувь нь 15-34 нас, 58 хувь нь 35-59 нас, 12 хувь нь 60-аас дээш насны тэтгэврийн хүмүүс байна.


2020 оны зуншлага, бэлчээрийн ургамлын ургалтын байдал. 2020 он 07-р сарын 31-ний байдлаар нийт нутгийн 50 гаруй хувь дунд зэрэг 50 хувь нь муу байна.


Урьдчилсан төлөвөөс харахад 9, 10 дугаар саруудад ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим байх бол, 11 дүгээр сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан дулаан байх төлөвтэй байна. Хур тунадасны хувьд ихэнх нутгаар олон жилийн дунджийн орчим хур тунадас орох төлөвтэй байна.


Мөн 9 болон 10 дугаар сард нойтон цас орж, салхины хурд ихсэж, цасан болон шороон шуурганы давтагдал ихсэх зэрэг байгаль цаг агаарын тааламжгүй нөхцөл ажиглагдаж болзошгүйг анхааруулж байна.


Аймаг дотроо сум дундын отрын бүс нутаг байгуулах зорилгоор Өлзийт сумын нутаг Их, Бага хонгилын зоо, Загийн гүний худаг, Баянбулгийн хоолой, Хонгорын зоо, Арслангийн цав, Номгон, Хүрээгийн хоолой, Орвогийн говь, Улаан нуурын худаг, Идэрийн зоо орчмын нийт 200,0 мянган га бэлчээрийг, Мөн Сайхан-Овоо, Дэлгэрхангай, Эрдэнэдалай сумдын нутагт байрлах Дундын нуруу 5651,1 га бэлчээрийг сум дундын отрын бүс болгохоор судалгааны ажил хийгдээд явж байна. Аймгийн хэмжээнд 17358 том мал хорогдсон байна.

Shuud.mn
Сонин хачин