Хориглосон бүсэд мал малласан иргэдийг албадан гаргажээ
2020-08-07

 

Баянзүрх дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсээс тус дүүргийн Хүнс, худалдаа үйлчилгээний хэлтэс, цагдаагийн гуравдугаар хэлтэс,  мал эмнэлгийн тасагтай хамтран  23, 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт мал аж ахуй эрхлэхийг хориглосон бүсэд зөвшөөрөлгүй суурьшсан малчин  3 өрхийн 56 толгой үхрийг хориглосон бүсээс албадан гаргасан байна.

 

Нийслэлийн  Иргэдийн  Төлөөлөгчдийн  Хурлын  Тэргүүлэгчдийн 2019 оны 21/06 дугаартай тогтоолын хэрэгжилтийг хангуулан ажиллах хяналт шалгалт үргэлжилсээр байна.

 

Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Shuud.mn
Сонин хачин