Эм ханган нийлүүлэх байгууллагуудад шалгалт хийжээ
2020-08-07


Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын даргын 2020 оны гуравдугаар сарын 13-ны өдрийн 02-01/109 дугаартай “Эм хангамжийн байгууллагуудын үйл ажиллагаанд хяналт шалгалт хийх тухай” удирдамжийн хүрээнд төлөвлөгөөт хяналт шалгалтыг гурван Эм эмнэлгийн хэрэгсэл болон эм ханган нийлүүлэх байгууллагад хяналт шалгалт хийжээ.


Шалгалтаар агуулахад хадгалж буй бүтээгдэхүүнд тохирсон хадгалалтын бүс тогтоож зориулалтын хаяг ялган таних шошго ашиглаагүй, ханган нийлүүлж буй эмийн гаж нөлөө, чанар, аюулгүй байдалтай холбоотой асуудлыг шийдвэрлэх эрсдэлийн сан, стандарт үйл ажиллагааны удирдамж боловсруулаагүй, эмийн гаж нөлөө чанар аюулгүй байдлыг  хариуцсан мэргэжилтнийг томилоогүй, эмийн чанар аюулгүй байдлын мэдээллийг бүртгэн мэдээлэх үйл ажиллагааг зохион байгуулаагүй зэрэг нийтлэг алдаа дутагдал илэрсэн байна.


Илэрсэн алдаа дутагдлуудыг залруулахаар улсын ахлах байцаагчийн албан шаардлагаар хугацаатай үүрэг даалгавар өгчээ.


Эх сурвалж: Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар

Shuud.mn
Сонин хачин