АНУ: Төрийн байгууллагуудад TikTok ашиглахыг хориглов
2020-08-07

АНУ-ын Сенат төрийн байгууллагуудад TikTok апликейшнийг хориглох хуулийн төслийг дэмжсэн талаар ТАСС агентлаг мэдээлжээ.

 

Энэ апликейшн АНУ-ын үндэсний аюулгүй байдалд ноцтой аюул занал учруулна гэж сенатчид үзсэн байна. Хятадын TikTok апликейшн америкчуудын мэдээллийг цуглуулдаг бөгөөд үүнийг АНУ-ын эсрэг цахим халдлага үйлдэхэд ашиглаж болзошгүй гэж үзсэний улмаас ийнхүү хориглосон байна.

 

 Энд дуулгахад, АНУ-ын Ерөнхийлөгч Америк дахь TikTok-ийн хувийг худалдаж авахад 45 хоногийн хугацааг Майкрософт компанид өгсөн байна. Мөн энэ апликейшнээр дамжуулан "Хятадын коммунист нам Америкийн хүүхдүүдийг мөрддөг" хэмээн Трамп мэдэгдэж байлаа. 

 

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин