Бейрут дахь дэлбэрэлт: 16 хүн баривчлагджээ
2020-08-07

Бейрут хотод болсон дэлбэрэлттэй холбоотойгоор 16 хүнийг баривчилсан талаар Ливаны Үндэсний мэдээллийн агентлаг дамжуулжээ. 

 

"Бейрутын боомт дээр болсон дэлбэрэлтийг мөрдөн шалгах Цэргийн прокурорын газрын үйл ажиллагааны эхний шат дуусч байна. Боомтын захиргааны зөвлөл, гаалийн удирдлага, боомт дээр засвар хийж байсан хүмүүс болон тэсрэх аюултай бодис хадгалж байсан газрын хүмүүс гээд нийт 18 хүнийг байцаасан" хэмээн Цэргийн прокурорын газрын төлөөлөгч мэдээлсэн байна. 

 

Түүнчлэн гааль болон боомтын удирдлагуудын банкан дахь бүхий л дансыг царцаах шийдвэрийг Ливаны Төв банкны мөнгө угаахтай тэмцэх тусгай комисс гаргажээ.

 

Эргэн сануулахад, наймдугаар сарын дөрөвний өдөр Бейрутын боомт дээр хүчтэй дэлбэрэлт болсон юм. Ливаны эрх баригчдын мэдэгдсэнээр, боомт дээр хадгалагдаж байсан 2750 тонн аммонийн нитрат бодис дэлбэрсэн байна. Хүчтэй дэлбэрэлтийн улмаас хотын барилга байгууламжийн тал хувь нь эвдэрч, сүйтгэгдэн, эмнэлгүүд гэмтэж бэртсэн хүмүүсээр дүүрчээ. Сүүлийн үеийн мэдээллээр 137 хүн ослын улмаас амиа алдсан бол 5000 гаруй хүн гэмтэж бэртсэн байна.

Бейрут: Ливанд дэлхий нийт гар сунгаж, Кипр эмгэнэлт явдлаас сургамж авав

Г.Бямбасүрэн

Shuud.mn
Сонин хачин